Систем хөгжүүлэх амьдралын цикл (СХАЦ)


Мэдээллийн системийг хөгжүүлэхэд хэрэгтэй дараалсан үе
Үе шат

  • Төлөвлөх
  • Шинжилгээ
  • Зохиомж
  • Гүйцэтгэл
  • Тусламж болон дэмжлэг

Систем хөгжүүлэх амьдралын цикл (СХАЦ)

СХАЦ

Ерөнхий төслийн амьдралын цикл


Олон чиглэлийн төсөл хэрэгждэг болохоор, ерөнхий амьдралын цикл доорхи зурагт үзүүлсэний дагуу байдаг. Гэхдээ төсөл гүйцэтгэлийн хэсэгийн үе шат нь чиглэл чиглэлээрээ өөр үе шатад хуваагддаг.ТАЦ

Төслийн менежмент


Египтийн пирамид , Хятад цагаан хэрэмийг барихад тэр үеийн хүмүүс төсөл зохиож, төслөө явуулж байсан түүхтэй. Төслийн менежмент гэдэг бол төслийн үйл ажиллагааны хүрээний бүхий л мэдлэг, чадвар, техник, хэрэгслүүдийг ашиглан, тухайн төсвийн шаардлагуудад нийцүүлэн явуулж буй төслийн хүрээний бүхий л үйл ажиллагаа юм.

(PMI*, Project Management Body of Knowledge (PMBOK®Guide),

Төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд орчин үеийн шинжлэх ухааны мэдлэг, туршлага арга хэрэгсэл, технологи дээр тулгуурлан ашигтай үр дүнд хүрэхэд чиглэгдсэн хүн болон материаллаг нөөцийг удирдах урлаг, мэргэжлийн үйл ажиллагаа, шинжлэх ухаан юм.Мэдээллийн холбооны технологи үсрэнгүй хөгжиж байгаа өнөө үед төслийн менежментэд энэ технологийн дэвшилтэт ололтуудыг эрчимтэй нэвтрүүлэн улам боловсронгуй болгон хөгжүүлэх болжээ.

Төслийн тодорхойлолт


Төсөл нь тодорхой зорилгод хязгаарлагдмал нөөцөөр хүрэх тухай урьдчилан боловсруулсан баримт гэдэг. Төслийг нэг буюу бүлэг хүмүүс зохиож менежер түүнийг ажиллах хүч, материал хөрөнгө мөнгө, цаг хугацааны урьдчилан тооцсон түвшинд удирдан хэрэгжүүлэх үүрэгтэй.

  • тодорхой зорилгод чиглэгдсэн
  • цаг хугацааны хувьд хязгаарлагдсан
  • нарийн уялдсан ажлуудаас бүрдсэн
  • төлөвлөх, хянах, зохицуулах зэрэг удирдлагын үйл ажиллагаа шаардсан
  • тавьсан зорилгыг хэрэгжүүлэхэд шаардагдах төсөв зохиогдсон

байх зэрэг шинжүүдийг агуулсан аливаа үйлажиллагааг хэлнэ.Төсөл нь хоорондоо нарийн уялдаатай ажлуудаас бүрддэг, зарим ажил өөр ажлыг хийж дууссаны дараа л хэрэгжих боломжтой байдаг. Иймээс ч төсөл нь удирдлагын нарийн арга барил шаардсан, динамик систем юм.

Эх үүсвэр С.Чимгээ  “Төслийн менежмент ба Microsoft Project 2003 ”