ТӨСЛИЙН ЦАГИЙН МЕНЕЖМЕНТ


Төслийн төлөвлөгөөний шууд үргэлжлэл буюу  үр дүн юм.Төслөөр хэрэгжүүлэх ажлуудыг хийж  гүйцэтгэхийн тулд өдөр тутам, долоо хоног,  сар гэх мэтээр нарийвчлан төлөвлөн   хэрэгжүүлэх шаардлага гардаг.

  • Цаг бол хатуу зүйл, юунаас ч хамаарахгүйгээр  урсан өнгөрдөг.
  • Төслийн менежерүүд нь цагийг элээдэг  бус,  ашигладаг байх ёстой.

Төслийн цагийн менежент нь төсөлд цаг  хугацааны талаасаа шаардлагатай үйл ажиллагаа, тэдгээртэй холбоотой   менежментийн процесс юм. Үргэлжлүүлэн унших

Төслийн нэгдсэн удирдлага


Төслийн менежер төслийн амьдралын   циклийн  хүрээнд бүхий л үйл ажиллагааг , төслийн мэдлэгийн хэсэгтээ (knowledge areas) зохицуулах шаардлагатай болдог

  • Ихэнхи шинэ менежерүүдийн анхны асуудал нь төсөл нь “маш том зураг” шиг харагдаж,  анхаарлаа хандуулах маш олон жижиг зүйлс  байгаа мэт харагддаг явдал юм.
  • Төслийн нэгтгэлийн удирдлага гэдэг нь  программ хангамжийг нэгтгэхтэй адилгүй. Үргэлжлүүлэн унших

Мэдээллийн технологийн төслийн бичиг баримтын маягтууд


Мэдээллийн технологийн төсөл эхлэхээсээ авахуулаад төгсөх хүртэлээ тодорхой маягтуудыг бөглөж явах нь цэгцтэй бөгөөд харилцагч талуудад амар хялбар байх болно. Энэхүү маягтуудыг заавал цаасаар хэвлэж гаргах албагүй төслийн удирдлагын програм дээр хийх, эсвэл  pdf болон бусад файлаар бэлдэж болох юм.

Төслийн санал

Мэдээллийн технологийн төсөл  хэлэхдээ төслийн саналын  бичиг баримтыг бөглөсөнөөр эхэлдэг  бөгөөд  энэ  бичиг баримт нь тодорхой  форм буюу  загварын дагуу  хийгдсэн байх  ёстой.

Төслийн санал: Энд дарж үзнэ үү.      .docx өргөтгөлөөр татаж авах

Үргэлжлүүлэн унших

Мэдээллийн технологийн төслийг хэрэгжүүлж эхлэх


  • Төслийн менежер хэн байх вэ?
  • Төслийн ивээн тэтгэгч (захилагч )нь хэн бэ?
  • Ямар төслийн баг ажиллах вэ?
  • Төслийг хэрэгжүүлэхэд хүн бүр ямар үүрэгтэй байх вэ?

Төсөл нь ямар хүрээг хамрах вэ? /хийгдэх үндсэн ажлууд/

  • Ямар зардлаар хэрэгжих билээ?
  • Хэдий хэр хугацаанд хэрэгжих билээ?
  • Ямар нөөц, эх үүсвэрүүд шаардагдах вэ?
  • Мэдээллийн системийг хөгжүүлэхэд ямар арга барил, платформ, техник хэрэгслүүд ашиглагдах вэ?
  • Төслийн ажлыг гүйцэтгэхэд ямар үйл ажиллагаа, үүрэг даалгаварууд шаардлагатай вэ?
  • Хэн эдгээр үүрэг даалгавруудыг хариуцах вэ?
  • Энэ төсөлд хөрөнгө оруулснаар байгууллага цаг хугацаа болон мөнгө, нөөц хөнгийн  хувьд юу хүлээн авах вэ?  асуудлуудыг тодорхойлно.

Мэдээллийн технологийн төслийг амжилттай дуусгах


successful-Project

Мэдээллийн технологийн төслийг амжилттай дуусгах

Мэдээллийн технологийн төслийн менежментийн арга зүй


Мэдээллийн технологийн төслийн менежментийн арга зүй нь мэдээллийн технологийн төслийг хянах болон удирдах стратегийн түвшиний төлөвлөгөө, мэдээллийн системийг төлөвлөх болон хөгжүүлэх загвар аргазүй юм.

Дэвшилтэт стандарт:
Үе шат
–        Үе шатын хэрэгжилт

–        Процесс

–        Хэрэгсэл

–        Мэдлэгийн хэсэг Үргэлжлүүлэн унших

ТАЦ болон СХАЦ хоорондийн хамаарал


Систем хөгжүүлэх амьдралын цикл (СХАЦ) төслийн амьдралын циклийн (ТАЦ) нэг хэсэг юм.

  • ТАЦ нь төслийн үе шатын менежментед чиглэгддэг, бөгөөд төслийн процесс , төслийг удирдахад тусладаг техник хэрэгсэлийг удирддаг.
  • СХАЦ нь програм хангамжийн инженерчлэл үе шатад чиглэгдсэн , процес , МТ шийдвэрийг хэрэгжүүлэх болон байгуулах хэрэгсэл техник удирддаг.

ТАЦ &СХАЦ

Систем хөгжүүлэх амьдралын цикл (СХАЦ)


Мэдээллийн системийг хөгжүүлэхэд хэрэгтэй дараалсан үе
Үе шат

  • Төлөвлөх
  • Шинжилгээ
  • Зохиомж
  • Гүйцэтгэл
  • Тусламж болон дэмжлэг

Систем хөгжүүлэх амьдралын цикл (СХАЦ)

СХАЦ

Ерөнхий төслийн амьдралын цикл


Олон чиглэлийн төсөл хэрэгждэг болохоор, ерөнхий амьдралын цикл доорхи зурагт үзүүлсэний дагуу байдаг. Гэхдээ төсөл гүйцэтгэлийн хэсэгийн үе шат нь чиглэл чиглэлээрээ өөр үе шатад хуваагддаг.ТАЦ

Төслийн менежмент


Египтийн пирамид , Хятад цагаан хэрэмийг барихад тэр үеийн хүмүүс төсөл зохиож, төслөө явуулж байсан түүхтэй. Төслийн менежмент гэдэг бол төслийн үйл ажиллагааны хүрээний бүхий л мэдлэг, чадвар, техник, хэрэгслүүдийг ашиглан, тухайн төсвийн шаардлагуудад нийцүүлэн явуулж буй төслийн хүрээний бүхий л үйл ажиллагаа юм.

(PMI*, Project Management Body of Knowledge (PMBOK®Guide),

Төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд орчин үеийн шинжлэх ухааны мэдлэг, туршлага арга хэрэгсэл, технологи дээр тулгуурлан ашигтай үр дүнд хүрэхэд чиглэгдсэн хүн болон материаллаг нөөцийг удирдах урлаг, мэргэжлийн үйл ажиллагаа, шинжлэх ухаан юм.Мэдээллийн холбооны технологи үсрэнгүй хөгжиж байгаа өнөө үед төслийн менежментэд энэ технологийн дэвшилтэт ололтуудыг эрчимтэй нэвтрүүлэн улам боловсронгуй болгон хөгжүүлэх болжээ.