Windows 8 үйлдлийн системийг хатуу дискнээс суулгах


Танд DVD, USB диск, эсвэл Dиск унших төхөөрөмж тань ажиллахгүй байвал Windows 8 үйлдлийн системээ хатуу дискээсээ дахин суулгаж болох юм.

Жн: Windows 8 үйлдлийн системийн install бүхий ISO файлаа D:\windows 8 folder-т extract хийе.

1.  Компьютерээ Shift товч дараад Restart хийнэ, эсвэл асахаас өмнө F8 товч дарна.

2. Troubleshoot дарна.

3.  Advanced options руу орно.

  4.  Command Promt оо ажилуулна.

5. Command Promt-ийг ажилд бэлдэж байна.

 6.  Account-аараа нууц үгээ хийж нэвтрэнэ.

7.  Command promt ажилуулаад Windows 8 үйлдлийн систем задалсан folder луугаа ороод Sources folder луу орно.  Setup ийг ажилуулна.

Манай жишээнд D:\windows 8 директорд Windows 8 install ийг задалсан билээ.

  • >D:
  • >cd windows 8
  • >cd sources
  • >setup
8.  Ингээд суулгац эхэллээ. Танд амжилт хүсье.

Windows 7 Administrator Account нээх, нэрийг нь солих Group Policy (GPO)


Windows 7 үйлдлийн системийн Administrator account нь  default – аараа  disabled байдаг.

Group Policy ашиглан нээж, нэрийг сольж болно. Мэдээллийн аюулгүй байдлын стандартаар локал админ дансыг солихыг шаарддаг.
Шинээр GPO үүсгээд: Computer configuration -> Policies -> Windows Settings -> Security Settings -> Security Options.   Accounts: Administrator account status-ийн Security Policing Setting хэсгийн  Enabled 

Нууц үг болон нэрийг солихдо: Go to Preferences -> Control Panel Settings ->Local Users and Groups.   New -> Local User. User name хэсэгт Administrator (built-in) сонгоно.GPO-Enable_admin_acc1 (1)

Өөрчлөх нэр болон нууц үгээ өгөөд OK.  Одоо домайнд холбогдсон клиентээсээ run дээр gpupdate /force комманд өгөөд өөрлөлтийг харж болно. 

ERD for Windows 7, Admin / User Password Recovery


ERD commander – Emergency Repair– Тусгай засварлагч диск

Тусгайлан boot-тэйгээр бичигдсэн диск юм. Windows үйлдлийн системийн мэдээлэл болон үндсэн гол тохиргоог агуулсан байдаг.Энэ диск нь NTFS файл системийн зохиомжтой ба үүнийг хэрэглэж system restore болон, windows-н регистерээр дамжин  засварлах, өгөгдөлөө нөөцлөх боломжтой.Мөн хэрэглэгчийн нууц үгийг өөрчилж болно.Та нууц үгээ мартсан тохиолдолд ERD commander ашиглан нууц үгээ өөрчилж болох юм.Өөрөөр хэлбэл шууд CD/DVD-ээс ажилладаг бага хэмжээний Windows system юмаа.

ERD-н талаар илүү дэлгэрэнгүй уншихаар бол http://wp.me/pkLQy-iqhttp://wp.me/pkLQy-4l эндээс үзнэ үү.

Windows 7 нууц үгээ мартсан тохиолдолд та доорхи бичлэгийн дагуу нууц үг шинэчилж болох юм.

Татах: Win7 x64 Part 1  http://www.mediafire.com/?ww56dt7zdfpp8xc
Part 2  http://www.mediafire.com/?brodkh869z5frun
Win7 x86 Part 1 http://www.mediafire.com/?mlllj2bfy4b2id0
Part 2 http://www.mediafire.com/?eu4jlth1y86pymm

Windows Run -н командууд


Windows үйлдлийн системийн Run -с системийг цонх, сервисүүдийг нээх, бусад програмыг ажиллуулах зэргээр  ашигладаг билээ.Run бол нэгэн төрлийн shell гэсэн үг. Үргэлжлүүлэн унших

Windows системийн дэлгэцэн дээрх icon -ы дэвсгэр өнгийг арилгах


Windows системийн  дэлгэцэн дээрх icon -ы дэвсгэр өнгийг арилгах – Make icons background transparent in Windows

Компьютер вирустах, системийн гэмтэл, хэрэглэгчийн санаатай, санамсаргүй үйлдлээс болж Windows системийн дэлгэц дээрх shortcut icon-ууд дэвсгэр өнгөтэй болдог. Энэ нь зарим хэрэглэгчидэд их таагүй санагддаг.Таны компьютер ийм болсон бол арилгахдаа дараах заавраар арилгаж болно. Үргэлжлүүлэн унших

Microsoft DOS attrib команд


Attrib  комманд нь хэрэглэгчийг тухайн файлын шинж чанарыг өөрчлөх бололцоог олгодог.
Attrib-г ашиглах нь файлын дараах шинж чанарыг өөрчилөх боломжтой.

Read-only – Файлыг зөвхөн харах, бичих эрхгүй. /Unix permission тэй адил/
Archived – Microsoft нөөц болон, бусад програмын нөөцөлсөн файл
Hidden – файлыг нуух
System – файлыг маш чухал системийн файл болгох

Бичиглэл /syntax/

ATTRIB [+R | -R] [+A | -A ] [+S | -S] [+H | -H] [[Диск:] [зам] файлын нэр] [/S [/D]]
[]-pattern //нэг тэмдэгт гэсэн үг.
or // аль нэг л байна.
ATTRIB [+R | -R] [+A | -A ] [+S | -S] [+H | -H] [[Диск:] [зам] файлын нэр] [/S [/D]] Үргэлжлүүлэн унших

Windows үйлдлийн системийн хэрэглэгчийн нэр, байгууллагын нэр солих


Windows үйлдлийн систем анх суулгахдаа өгсөн байгууллагын нэр, хэрэглэгчийн нэрээ солих хэрэг гардаг шүү дээ.Domain Controller, Active Directory ашиглаж байхад хэрэглэгчийн нэр өөр байсанаас болж зарим үйлчилгээ дээр асуудал гараад байдаг.Тэгвэл энэ асуудлыг хялбархан шийдэж болно.

  1. Start–>Run   гараас   win+r
  2. Open мөр дээр нь regedit  гэж бичээд OK.
  3. Доорхи замийн дагуу регистер файлруу ор
    HKEY_LOCAL_MACHINE\SOFTWARE\Microsoft\Windows NT\CurrentVersion
  4. Байгууллагын нэрийг солихдоо:Баруун хэсэг дахь  RegisteredOrganization гэсэн дээр double-click хийгээд  Value data, өөрийн байгууллагын нэрийг бичээд  OK.
  5. Хэрэглэгчийн нэр солихдоо:Баруун хэсэг дахь  RegisteredOwner гэсэн дээр double-click хийгээд  Value data, хэрэглэгчийн нэрийг бичээд OK.
  6. Registry Editor-с гар