ERD for Windows 7, Admin / User Password Recovery


ERD commander – Emergency Repair– Тусгай засварлагч диск

Тусгайлан boot-тэйгээр бичигдсэн диск юм. Windows үйлдлийн системийн мэдээлэл болон үндсэн гол тохиргоог агуулсан байдаг.Энэ диск нь NTFS файл системийн зохиомжтой ба үүнийг хэрэглэж system restore болон, windows-н регистерээр дамжин  засварлах, өгөгдөлөө нөөцлөх боломжтой.Мөн хэрэглэгчийн нууц үгийг өөрчилж болно.Та нууц үгээ мартсан тохиолдолд ERD commander ашиглан нууц үгээ өөрчилж болох юм.Өөрөөр хэлбэл шууд CD/DVD-ээс ажилладаг бага хэмжээний Windows system юмаа.

ERD-н талаар илүү дэлгэрэнгүй уншихаар бол http://wp.me/pkLQy-iqhttp://wp.me/pkLQy-4l эндээс үзнэ үү.

Windows 7 нууц үгээ мартсан тохиолдолд та доорхи бичлэгийн дагуу нууц үг шинэчилж болох юм.

Татах: Win7 x64 Part 1  http://www.mediafire.com/?ww56dt7zdfpp8xc
Part 2  http://www.mediafire.com/?brodkh869z5frun
Win7 x86 Part 1 http://www.mediafire.com/?mlllj2bfy4b2id0
Part 2 http://www.mediafire.com/?eu4jlth1y86pymm

Truecrypt


Танд бусдаас нуух хэрэгтэй, эсвэл албан газрын нууц мэдээлэл байдаг бол танд энэ програмыг  ашиглахыг зөвлөж байна.Энэхүү програм нь чөлөөт нээлттэй эхийн програм бөгөөд танаас ямар нэгэн licence шаардахгүй гэсэн үг.

Ажиллах зарчим нь: Таны дискнээс таны зааж өгсөн тодорхой хэмжээний зайг таны өгсөн пасспортоор encryption технологи ашиглан шифрлэнэ. Шифрлэсний дараа тухайн зааж өгсөн хэмжээтэй encryption хийсэн файл үүснэ. Та түүнийгээ truecrypt програмынхаа тусламжтайгаар пасспортоо хийж нээж үзэх болно. Үргэлжлүүлэн унших

Тоон гарын үсгийн судалгаа


Сайн байцгаана уу?

Миний нэг найз дипломын ажлаараа “Тоон Гарын Үсгийн нийтийн түлхүүрийг байгуулах зарим асуудлууд” сэдвээр хийж байгаа бөгөөд, интернет хэрэглэгч, мэдээллийн технологийн мэргэжилтэнгүүд, зөвлөхүүд та бүхэн доорхи судалгааг бөглөж найзад маань тусалж Монгол улсын мэдээллийн аюулгүй байдалд бодит хувь нэмэрээ оруулна уу…

Монгол Улсад Тоон Гарын үсгийн дэд бүтцийг байгуулах тендер зарлагдаад, шалгаруулалт явагдаж байгаа гэсэн. Гэхдээ мэдээж бас л бөөн лобби хийгдэж байгаа байх дөө.Монголд бараг ажил лоббидож явдаг байх тээ. За ямар ч байсан боломжийн л юм хийгээсэй.

PKI-Ажил хэргийн харилцаа төрийн удирдлагад цахим хэлбэрээр өгөдөл, баримт бичиг солилцох ажиллагааг нэвтрүүлснээр маш олон давуу тал, хэмнэлт гардаг боловч түүнд агуулагдаж буй мэдээллийг үнэн зөвийг баталгаажуулах, илгээсэн этгээдийг хөдөлбөргүй адилтган тогтоох асуудал урган гардаг.Энэ асуудлыг тоон гарын үсгийн хэрэгслүүд ашиглах замаар шийддэг.

Монголын ёс зүйтэй хакерын анхны тэмцээн


Монголын Кибер Довтолгоотой Тэмцэх Төв үүсгэн байгуулагдсанаасаа хойш мэдээллийн аюулгүй байдлыг монголд хөгжүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулж ирсан бөгөөд энэ удаад өөрийн улсад “ёс зүйтэй хакер”-ын тэмцээнийг 2009 оны 12-р сарын 05-06 хооронд зохион байгуулах болсон тул мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр ажилладаг, суралцдаг монгол залуучууд, оюутнуудыг тэмцээнд идэвхтэй оролцохыг уриалж байна. Тэмцээнд тэргүүлсэн эхний гурван байр мөнгөн шагналтай. Тэмцээнд оролцохыг хүсэгчид МКДТТ-ийн байранд өөрийн биеэр ирэх юмуу онлайнаар бүртгүүлж болно. Тэмцээн эхлэх үед өөрийгөө баталгаажуулахын тулд 4х6 цээж зураг болон иргэний үнэмлэх (жолооны үнэмлэх байж болно) –тэй ирнэ үү.

Хаяг: Мэдээллийн Технологийн Үндэсний Парк 323 тоот, Монголын Кибер Довтолгоотой Тэмцэх Төв

Утас: 70113151   www.moncirt.org.mn

“Сүлжээний Халдлагатай тэмцэх нь” сэдэвт Монгол, Японы хамтарсан семинар


2009.09.10-нд Японы Center for International Cooperation for Computerization (CICC), JPCERT/CC-Японы Компьютерийн Халдлагатай тэмцэх багийн зохицуулах төв,
МШХХГ болон Монголын кибер довтолгоонтой тэмцэх төв (МКДТТ-MonCIRT) хамтран “Сүлжээний Халдлагатай Тэмцэх нь” сэдэвт семинар зохион
байгуулж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.moncirt.org.mn хаягаас авна уу.