Солонгосын зовлонт олон ангит киноны талаар


  • СОЛОНГОСЫН ЗОВЛОНТ КИНОНЫ ТАЛААР

    Манай телевизүүд Солонгос киног арай л их гаргах юм. Бодвол бага үнээр, эсвэл Солонгосчуудсоёлоо түгээхийн тулд үнэгүй өгдөг юм болов уу. Бүх сувгаар Солонгосын олон ангит, зовлонтой кино гарна.

    Өшөө авна, өшөө авна, өшөө авна. Нэг нэгээ давж хорлох гэж хүнээс гарахгүй муухай санаа гаргана. Нийгмийн давхарга баян, хоосоноор нь ялгах, Үзэн ядалт, Өшөөрхөг сэтгэлгээ, Хар санаа бол арай дэндүү. Олон охид, эхнэрүүд, залуус, ээж, эмээ, хадам ээжүүд үзэж байна.
    Киног өөрсдийнхөө амьдрал дээр тавьж бодож үзээд нэгийгээ үзэн ядаж, хар санаалаад л…
    – Даруухан охинтой гэрлэсэн чинь Солонгос кино үзсээр байгаад шулам болчихсон гэж ярих нь ч байна. Солонгосын зовлонт, хар энергитэй киног өөрсдийн амьдралдаа буулгаж хэрүүл шуугиан болох нь ч байна. Үргэлжлүүлэн унших

Монголчуудын оюун санааны дүр төрх


(Товч түүхэн тойм хийгээд 1990-2013 он)
2013 оны арванхоёрдугаар сарын 09-нд Ардчилсан нам ба УТБА-иас хамтран  зохион байгуулсан “Ардчиллын төлөв байдал, чиг  хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал дээр Философийн ухааны доктор Б.Батчулууны тавьсан илтгэл.
 
Удиртгалд
Надад энэ сэдвээр өгүүлэл, нийтлэл бичих, ямар нэг хэмжээгээр бодож эргэцүүлэх шалтаг, шалтгаан болсон зүйл бол улстөрчид болоод тэдний гаргаж буй аяг ааш, зан төлөв, төрх байдал болно. Гээд би энд хоёр зүйлийг шулуухан хэлэх ёстой. Нэгд, сэдэв маш сонирхолтой. Энэ сэдвийг социологи, психологи, улс төр судлалын үүднээс авч үзэхээсээ илүүтэй нийгэм-улс төрийн философийн өнцгөөс харж судалбал бүр ч сонин юм шиг санагдсан. Хоёрт, ийм сонирхол татахуйц сэдэв атлаа яагаад ч юм харьцангуй бага судлагдсан учраас ашиглачих ном зохиол бараг үгүй. Тэр тусмаа ардчилал үүссэнээс хойших монголчуудын оюун санаанд хийсэн анализ, дүн шинжилгээ бараг үгүй.Надад олдсоноор энэ сэдвийг сонирхож буй хүнд хэрэг болох философийн суурь бүтээлийн тоонд Герман-Америкийн философич Э.Фроммын “Эрх чөлөөнөөс дайжихуй”, Оросын дүрвэгч, философич Н.А.Бердяевын евро-ази сэтгэлгээний тухай “Евро-Азийхан; Евро-Азичуудын утопи стэйтизм” өгүүллүүд орно. Энд миний олж уншаагүй олон сайн зохиол бий нь мэдээж.

Энэ хоёр сэтгэгчийн гаргаж байсан санаа болон өөрийн ажиглалт дээр тулгуурлан авч үзвэл монголчуудын менталитет (одоохондоо, энэ ойлголтыг өгүүлбэрийн контекстээс хамааруулан “сэтгэлгээ”, “зан төлөв” гэсэн үгээр илэрхийлээд явж байя) Үргэлжлүүлэн унших

Хотын соёлт иргэдийн малчдын талаарх төөрөгдөлд хариулт


Сайн байцгаан уу? Энэ бичлэгийг бичих болсон шалтгаан нь сүүлийн үед  удмаараа хотын унаган,  соёлт иргэд малчид, мал гэж гэж юугаа ч мэдэхгүй байж их солиорцгоох боллоо. Би ганцхан хэлдэш сда… гаасаа өөр соёлгүй үг хэрэглэх тун ч дургүй нэгэн. Гэвч дээрхи хотын соёлт иргэдэд малчдын талаарх тэнэглэл, том том мултаралд нь учир байдлын тайлбарлах гэхээр урдаас өнөө сайхан соёлт зангаа гаргаад харааж зүхээд эхэлдэг тул би ч мөн адил  мундаг соёлтой нэгэн болох гээд ядцаан,  тэднийг дуурайж хараалын үг хэллэг хэрэглэж бичлээ. Хотын  соёлт иргэдээс суралцаад соёлтой болоё л доо энэ чинь. Үргэлжлүүлэн унших

БУРХАН ӨРШӨӨГ!!!


Заавал энэ киног үзээрэй. 

… Ардчилал гэж аавынхаа өөдөөс гар далайхыг хэлэхгүй,
Ардчилал гэж ээжрүүгээ ширүүн дуугарахыг хэдэхгүй
Ардчилал гэж амаа мэдэхгүй бурж хүн доромжлохыг хэлэхгүй
Ардчилал гэж гэж аль нэг даргын гар дээр авилга тавихыг хэлэхгүй
Ардчилал гэж хэн нэгний жадны үзүүр, сэлэмний ир болж
цус нэгт монгол ахан дүүсээ алж хядаж, галдан шатааж, тонон дээрэмдэхийг хэлэхгүй
Ардчилал гэж гэж ганц найтаасныхаа төлөө амь гуйж явахыг хэлэхгүй
Ардчилал гэж арчаагүй амьдрахыг хэлэхгүй …

Та нар намайг…


Та нар намайг ойлгохгүй
Талын бор оготныг ойлгохгүй

Тасын суудалтай уулст очихгүй
Танхай зэрлэг салхи үнэрлэхгүй

Та нар намайг ойлгохгүй
………………….. энэ мөр надад тохирохгүй тул арилгав.

Талын жаврын хайрахыг мэдэхгүй
Өлөн үнэгний шогшрохыг мэдэхгүй

Өдөт жигүүртэн ганисрахыг мэдэхгүй
Та нар намайг ойлгохгүй

Тарвага, зурамны хошгирохыг ойлгохгүй
Тасын бөөрөхийг тэнгэрт мэдэхгүй

Тавхай нь зулай шиг хавтгайг мэдэхгүй
Тангаралдан ноцолдох хуланг мэдэхгүй

Таарын толгой мэрэх зээрийг мэдэхгүй
Та нар намайг ойлгохгүй

Талын чоно гуранхайг мэдэхгүй
Тарваганы нүх бүүрэгтэйг мэдэхгүй.

Дархан хотын яруу найрагч Гурван Хулд овогт Ланзадын Мөнхтбаатар

Монгол эр хүн та хаана байна


Минж боржигон овогт Батсайханы Баттөгсийн шүлэг


Хөвчин дэлхийг сөгдүүлж явсан
Хөх толбот монгол эр хүн хаана байна
Цэлмэг тэнгэртээ сөгдөж мөргөсөн
Цагаан сэтгэлт монгол эр хүн хаана байна
Хазаар даран тэмүүлсэн хатир жороо хүлгийн эзэн
Хамаг монголын минь сүлдэн тэнгэр халх эр хүн та хаана байна
Ойн согоо шиг танхилхан бүсгүйтэй
Оддын доор хайр шивнэлдсэн
Орон монголын минь халуун ураг
Омголон зантай монгол эр хүн та хаана байна
Үнэгчлэн зүүдлэх хонгор хүүгийнхээ толгой дээр
Үнэг хайчлан домносон эцгийн цагаан сэтгэлтэй
Үнэнч амрагын харцанд нялх унага шиг номхордог
Үг нь хатуу монгол эр хүн хаана байна аа та
Ган дөрөөн дээр ээтэн гутал жийж
Гадаад далайг хүлгийн шандсаар туулж
Галав ертөнцөд өөрийн түүхийг бүтээсэн
Гартаа илд барьсан өвгөдийн удам эр хүн та хаана байна аа
Цал буурал аавынхаа үгэнд хүмүүжсэн хүү
Цагаан сэтгэлт ээжийнхээ хайранд өссөн үр
Царайлаг монгол бүсгүйн харцыг булаасан эр
Цовоо хонгор үрийнхээ сэтгэлд мөнхөрсөн эцэг эр хүн та хаана байна
Холын холоос шижирдэх алтан нарны цацраг
Хөх огторгуйд нумрах шинэ солонгын өнгө
Хосоор амьдрах тавилангийн үл тасрах багана
Ханат өргөө гэрийн хойморт залрах шүтээн
Эр хүн та хаана байна Үргэлжлүүлэн унших