Алиа Содов


      Эрт нэгэн цагт Алиа Содов гэж айхтар бэлэн цэцэн үгтэй хүн хүнийг чадсан цэцэн мэргэн дэндсэн хүн байжээ.

“Чөтгөрийн бага нь адтай” 

Нэг удаа чөтгөрийг чадахаар үүр цүүрийн цагаар том, бага 2 чөтгөрийн замыг тосоод даваан дээр амандаа өөх зуугаад, дах нөмөрч, бөгсөндөө ногоо хавчуулан, мод бариад үхсэн мэт болон хэвтэж байжээ.
Том бага 2 чөтгөр Алиа Содовыг үхсэн байгааг олж хараад:
Эвий муу Алиа Содов үхчихэж гээд том чөтгөр баярлаад өнгөрөөд явжээ.
Бага чөтгөр нь эргэж тойрж үзээд ихэд сониучархан:

Өлсөж үхсэн гэхээр өөх зуусан
  Хөлдөж үхсэн гэхээр дах нөмөрсөн
  Өвөл үхсэн гэхээр ногоо ургасан
  Нохой барьсан гэхээр мод барьсан  хэмээн гайхаж гайхаж эргэлзэж тээнэгэлзсээр яваад өгчээ.

Үүнээс хойш “Чөтгөрийн бага нь адтай” гэгдэх болжээ.

“Ширээт ламыг чадсан нь”

– Нэгэн удаа сохор Ширээт лам Алиа Содовыг ирж бараалх гэж хэлүүлжээ.
Ширээт лам Алиа Содовыг чадахын тулд гэрийнхээ босгондоо ус асгаад мөс хөлдөөсөн байж гэнэ.
Алиа Содов ширээт ламын гэрт орж ирээд хальтрахын даваан дээр хананаас барьж
– Ширээ буур бөхөндөө шавьдаг
  Ширээтийн гэгээн босгондоо нь шавьдаг юм санж гэжээ…

Хана дагасаар босго өнгөртөл адилхан 3 сохор лам сууж байж гэнэ.

Алиа Содов ширээт ламыг танихгүй тул

-Олон сохрын дундаас, онцгой сохор таны амрыг айлтгаяа гэтэл ширээт лам өөрийн мэдэлгүй толгой дохиж танигджээ.

Алиа Содовыг суудалд суутал, ширээт ламын шавь нь юун дээр ч тавьж тогтохооргүй ёроол нь гозгор аяганд  цай хийн өгч, шилэн ширээ өмнө тавьж өгөхтэй зэрэгцүүлэн ширээт лам хөөрөгөө өгчээ.
Алиа Содов бушуухан өвөрөөсөө эрхээ гарган ширээн дээр дугуйлан ороож тавиад аягатай цайгаа голд нь хийж тогтоогоод
Ширээт ламтай хөөрөглөжээ. Ингээл олондоо алдартай ширээт лам Алиа Содовыг чадах гээд өөрөө чадуулжээ.

“Дааганаас болж үхдэггүй, даравгараасаа болж үхдэг”

       Алиа Содов хөгшрөөд хөл нь доголон, айл айлаар бууж мордож аяга тагш нэрмэл эргүүлж, аанай л хүн хүнийг чадаад эхнэр хүүхэд цаашлуулаад явж байгаад нэг айлын авгай өрөөсөн ханцуйгаа хойноо бүсэндээ хавчуулаад үнээгээ сааж байхад нь тааржээ.

Айлын авгайгаас өрөөсөн хаагаа чирсэн нэг хар гүү харав уу? гэтэл
Айлын авгай харсангүй Содов гуай харин
-айлын айлын үхрийн зэл хэсэж үхэр үхэрийн хошного үнэрлэсэн доголон хөгшин хар бух явж байхыг л харлаа гэж өөрийг айхтар сүрхий чаджээ
Энэ өдрөөс хойш Алиа Содов айлын авгайд чадуулсандаа болоод сэтгэл санаагаар унаж, гэрээсээ гарахгүй байсаар насан эцэс болсон юм гэдэг.

Дааганаас болж үхдэггүй, даравгараасаа болж үхдэг гэсэн яриа ингэж гарсан юм санжээ.

Хотын соёлт иргэдийн малчдын талаарх төөрөгдөлд хариулт


Сайн байцгаан уу? Энэ бичлэгийг бичих болсон шалтгаан нь сүүлийн үед  удмаараа хотын унаган,  соёлт иргэд малчид, мал гэж гэж юугаа ч мэдэхгүй байж их солиорцгоох боллоо. Би ганцхан хэлдэш сда… гаасаа өөр соёлгүй үг хэрэглэх тун ч дургүй нэгэн. Гэвч дээрхи хотын соёлт иргэдэд малчдын талаарх тэнэглэл, том том мултаралд нь учир байдлын тайлбарлах гэхээр урдаас өнөө сайхан соёлт зангаа гаргаад харааж зүхээд эхэлдэг тул би ч мөн адил  мундаг соёлтой нэгэн болох гээд ядцаан,  тэднийг дуурайж хараалын үг хэллэг хэрэглэж бичлээ. Хотын  соёлт иргэдээс суралцаад соёлтой болоё л доо энэ чинь. Үргэлжлүүлэн унших

Ээж хүн чадалтай байдаг…



Ээж хүн хамгийн чадалтай хамгийн, хамгийн зоригтой гэж нэгэн зохиолч тэмдэглэсэн байдаг.

Тиймээ ээж хүн бол хамгийн чадалтай. Би 10 дугаар анги төгсөөд,  конкурсаа өгөөд хуваарь аваад, хөдөө гэртэй хариад удаагүй байлаа. Дүү маань 7 дугаар ангиа төгсөөд хичээл тараад гэртэй түрүүлээд  хариад нилээд удсан байсан. Манай нутагт сайхан зуншлага болж байлаа. Бороо хур, өвс ногоо тэгширсэн сайхан зун. Бороо ороод л  гэрийн маань, адууны дэл сүүлээр хийсэн хялгасан бүслүүр  норж чангараад, багана өргөгдөөд хаалга гажаад л. Бороо зогсохоор гэрийн бүслүүр сулараад, багана байрнаасаа хөдөлчнө.

Нэг өдөр ээж
миний 2 хүү бүслүүрээ чангалаад, баганаа өргөөд жаахан хойш нь хуучин суурин дээр нь гаргаад тавьчих гэлээ.
Надад бол хамгийн сайхан, хамгийн амгалан өргөө аавын минь гэр. Зуны гэрт  нар гэрэлтээд л, шалаа будчихсан, галаа гаргацан, нэг л гоё. Бүх зүйл цэвэр, цэмцгэр өнгөлөг, саруулхан.

Ялаа шумуулгүй саруулхан өргөөнд унтаж амрах дургүй хэн байх билээ.Өдөр болохтой зэрэгцээд би сүүдэр бараадаад сэрүүхэн гэртэй хэвтэж байтал дүү хонь хариулаад морио усалчихаад тэрлэг, бакалаа тайлаад ороод ирлээ.

Би ээжийн хэлсэнийг санаж
Ахын дүү наад баганаа өргөөд тавьчих!
Дүү өргөөд дийлдэггүй ээ.
Өө өвс идэж ус ууж байсан юумуу хаашайн гээд би өргөлөө бас дийлдэггүй ээ.Хоёулаа нийлээд өргөлөө бас л дийлдэггүй хог.Өргөж өргөж ядчихаад, аавыг ирэхээр 3-лаа өргөе гээд хоёулаа гэрийхээ хойморт 5 хошуу болоод унаад өгөвөө.

Гаднаас ээж орж ирж байнаа. Үүднээс эхлээд миний тарьсан хог,  юм хумыг цуглуулаад л өө та 2-ыг энэ багана өргөөд тавьчих гээд байхад одоо болтол янзлаагүй байгаа юумуу гэсээр ээж юу юугүй л багана өргөх нээ. Бид 2 ч инээгээд 2-лаа нийлээд өргөж дийлэхгүй байхад та өргөнө гэж юу байдаг юм гэж бодоод инээгээд,  дээшээ хараад хэвтэж байсан болохоор гэрийн тооно оволзтол дээш хөдлөөд ээж нөгөө баганыг шууд өргөөд хуучин сууринд нь тавьчлаа. Бид 2 ч гайхах инээх зэрэгцээд баахан инээлээ. Уг нь 18, 15 нас хүрсэн залуучууд шүү дээ.Ээж маань 50 нас шүргэж байлаа шүү дээ.

Миний бага нас, ховор агшин


Миний бага нас баян тансагд умбаж өнгөрөөгүй ээ, бас ядар ч зовж ч өнгөрөөгүй,жирийн бор амьдралаар аз жаргалтай хийгээд хариуцлага дүүрэн өнгөрсөн.Дээрээ эгчтэй ч гэлээ айлын том эрэгтэй хүүхэд болохоор хар нялхаасаа л тусад орж аав, ээждээ тусалж хэзээний л том хүн шиг хэрсүү байж дээ.
5 настайдаа аавыгаа дагаж хонинд явж дараа жилээс нь ганцаараа хонио хариулж эхэлж билээ. Үргэлжлүүлэн унших