“Монголын ирээдүй – Дэнгийн эрвээхий”


… Би хичээлийнхээ хажуугаар нэгэн интернет кафе ажилуулдаг байлаа.Орой 10 цагт Сансар уруудан алхаж ажилаараа ороод гардаг байлаа .Өмнөөс эрчтэйхэн алхсан сагсуу бүлэг залуусын хөлд үрэгдчихгүйхэн, хөлчүү бусдынх нь мөрөнд шүргэчихгүйхэн, нааш цааш түлхэлдэх хэлхээстэй согтуу охидын жаргалтай харц онгорхой бүгдийг сонжин хэсүүчлэх агаад, арай ядан энэ бүгдийн хажуугаар явж өнгөрдөг.
Энд ямар хүмүүс байна вэ…???
Дандаа залуучууд тэр дундаа оюутанууд. Ёстой бидний хэлдгээр “Учраа ч мэдэхгүй ” жоохон охид банди нар энэ тэнд хөлчүүрхэн бөөлжих нь бөөлжиж , зарим нэгэн хөл дээрээ тогтож ч чадахгүй байж , нэгэндээ “ амьдралын лекц” уншиж байх шиг .Өрөвдмөөр дэндүү өрөвдмөөр дүр төрх. Үргэлжлүүлэн унших

Отгочулуутай ярилцсан семинар


2008-11-05 өдөр буюу 11 дүгээр 7 хоногийн семинар дээр ХАС банкны Судалгааны Албаны дарга Ч.Отгочулуу ах ирж ярилцлага хийлээ.Энэ семинар дээр манай семинарыхан бүгд дээр бас MYCLUB-н оюутанууд суусан харагдсан.Тэрбээр бидэнтэй “Европийн үнэт зүйл” сэдвээр ярилцсан.Жаахан сандарж байсан (Урьд ингэж хичээл зааж байгаагүй гэсэн).Эхлэхдээ их хөгжилтэй.Би танай багш Сэрдарамтай их дотно харьцаатай гэж их л эмэгтэйлгээр бүрэгхэн хэлсэн.Энэ нь бидэнд жаахан инээд бэлэглэсэн , Отгочулуу ах хэл халтираад хэлчих вүү? эсвэл бидний анхаарлыг татах нэг арга байсан уу бүү мэд.Ямартаа ч оюутанууд бүгд анхаарлаа хандуулж маш анхааралтай сонсож , нилээд илэн далангүй ярилцаж байсан.Ингээд Отгочулуу ахын ярьсныг өөрийнхөө ойлгосноор сийрүүлье. Үргэлжлүүлэн унших