Даяарчлалын үр нөлөө


Даяарчлал нь дэлхий ертөнцөд хэд хэдэн замаар нөлөөлж байна:

  • Үйлдвэрлэл – түүхий эдийн том том захууд гарч ирснээр хэрэглэгчид болон байгууллагуудад гадны янз бүрийн түүхий эдийг олох боломж гарсан. Ялангуяа улс хоорондын түүхий эдийн хөдөлгөөн сайжирсан. Үргэлжлүүлэн унших

Багшаа асуулт байнаа


Дэлхийн түүх , Дэлхийн соёл иргэншлийн талаар

Би нэг юманд их гайхах юм.Дэлхийн соёл иргэншлийг тэр үедээ гарч ирж байлдан дагуулж , байсан соёл иргэншлээр нь үечилж нэрлэсэн байдаг.Гэхдээ яагаад 13 зууны үеийг  Монголын соёл иргэншил гэж нэрлэж үечлээгүй юм болоо?Бидний өвөг дээдэс тэр үед дэлхийг чичрүүлж яваагүй сэн билүү.Дэлхийн түүхийг хааш нь бол хааш нь эргүүлж чадахаар байсан шүү дээ.Гэхдээ соёл иргэншил , хүчирхэгжилт дайн тулаан эзлэн түрэмгийлэл салангид ойлголт юм болов уу?

Соёл иргэншилүүд
Mesopotamia and Egypt
The Indus
The Aegean
China
America
The Mediterranean
Regional civilizations
Global

Мөн Төв Азийн иргэншилийн талаар эндээс уншаарай.

Миний түшиг – QUIZA “ Зүгээр л амьдармаар л байна”


Энэ хорвоо ертөнц дээр надад гэр бүл хамгийн үнэтэй .Миний дүү бол миний амь .Энэ хорвоод надтай хамт бүхний төлөө зүтгэх миний ганц тулгуур.Дүү минь чи бид 2 хорол тоонотой монгол гэрийн багана юм шүү дээ. Компьютер алдахад хамгийн их шаналсан хүн бол миний дүү. За нэг компьютер алдаад л биз , бүү шанала гэж аав утсаар ярихал арай гайгуй болсон дүү маань намайг өрөөндөө орж ирээд суутал дуу дуулж байна.
Тэр дуугий нь доор сийрүүлье.
“ Зүгээр л амьдармаар л байна” Үргэлжлүүлэн унших

Монгол залуучуудын сэтгэлгээ – Өнөөгийн монголын нийгэм


Үнэндээ энэ бидний нийгэмд хүн хүндээ итгэж болохгүй цаг иржээ.Хүний сайныг ханилан байж мэддэг.Хүлгийн сайныг унана байж мэддэг гэж өвгөдийн маань сургаал, орчин үед хүний сайныг ханилаад ч мэдэхгүй гэж хэлэгдэхээр болжээ. Хамгийн сайн найз ч нуруунд хутга шаадаг болжээ.Миний компьютерыг бас л сайн танидаг новш л авсан.Гэхдээ хүний зан чанар гаргаж байгаа ааш тухайн цаг үеийн нийгмээсээ л урган гардаг байх.Манай монголын нийгэм өнөөдөр нэг л бишээ.Ядруухан энэ нийгэмд хүмүүсийн ихэнх л өчүүхэн бодолтой , бас тэрэндээ таарсан хөгийн шуналтай . Үргэлжлүүлэн унших

Цагдаа юу хийдгийг ойлгохгүй юм


Тэр өдөр цагдаа дээр очлоо.Өдөржингөө юм болж байж л нэг юм өргөдөл өглөө.Өргөдөл авахын тулд 4 хүн дээр очиж гарын үсэг зуруулж харуулна.Тэгэх ямар шаардлага байна.Энэ 4 хүний ажлыг 1 л хүн хийж болмоор .Ингэж л ард түмний мөнгийг төрийн нүсэр бүтэц дэмий үрсээр.Тэгээд сүүлд ямар албан тушаалтай нь бүү мэд нэг төрийн хувцас өмссөн мануухай нь нэг байцаагчид хэргийг оноов.Тэр байцаагч дээр нь очтол би урьд шөнө хонож ажилласан одоо харилаа гэвэл яахуу?Ямар ч ажлийн төлөвлөлтгүй , хэн хэзээ ажиллаад хэдэн цагт бууж байгаагаа харж хянаж байгаад хэрэг хуваарилахаар яадаг байна.Тэгээд нөгөө байцаагч юмаа алдчихлаа гээд байхад тоож байгааж шинж ч байхгүй. Үргэлжлүүлэн унших

Хараал идсэн 11 сарын 11 ний өдөр буюу Эрүүгийн гэмт хэрэг № хххххх


Би дүүтэйгээ хоёулаа сургуулийнхаа оюутны дотуур байранд амьдардаг л даа. Уг нь 2- лаа хичээлдээ яваад л тав тухтай сайхан л байдаг л даа.Манай сургуулийн байр ч тохилог дулаахан . 2008 оны 11 сарын 11 ний өглөө 08:00 – 09:20 цагийн хооронд нөэтбүүк компьютерээ өрөөнөөсөө хулгайд алдсан.Үнэндээ бараг л амьдарлаа алдсан юм шиг л тэр үед бодогдож байлаа.Учир нь би өөрөө одоо төгсөх курс бөгөөд  төслийн ажилаа сонгоод хийж байгаа. Хараал идсэн 11-11-нээс 2 хоногийн дараа манай төслийн 2 үзлэг болох гэж байхад шүү дээ.Мөн дээр хэзээж эргэж олдошгүй гэр бүлийн хувийн архив, мөн бүхэл бүтэн 4 жилийн хичээл хөдөлмөр , оюуны үнэт бүтээлээ тавиад туучих нь тэр…Та нар төсөөлөөд бодоод үзээрэй.Тэгээд дээр нь дажгүй нөэтбүүк ямар үнэтэй байдаг билээ? Үргэлжлүүлэн унших

Солонгосын гэр бүлийн уламжлал


ger bul

Гэр бүл бий болгох арга хэлбэр, тогтолцоо нь үе үеэрээ, нийгмээ дагаад өөр өөр байдаг. Солонгост гэр бүл гэдгийг “нэг тогооны хоол идэж, нэгэн гэрт амьдарч, амьдрал ахуйгаа хамтдаа өөд нь татах хэсэг бүлэг хүмүүс” гэсэн утгаар хэрэглэдэг. Гэвч энэ нь цаг үеэ дагаар өөрчлөгдөн хувирч иржээ.

Их гэр бүл нь хамгийн ахмад хүн болох өвөө, эмээ, эцэг эх үр хүүхэд нь бүгд нэг хашаанд хамтдаа нэг дор амьдрах уламжлалт гэр бүлийн тогтолцоог хэлнэ. Эрт  дээр үед цусан холбоо бүхий ах дүү нар бүгд нэг дор цугларч амьдарч, газар тариалан эрхэлж, жаргал зовлонгоо хуваалцаж амьдрахыг чухалчилдаг байв. Ялангуяа их гэр бүлд байгаа залуучууд ахмадуудаасаа амьдралын арвин туршлага суралцаж түүнийг нь өвлөн авдаг байлаа. Үргэлжлүүлэн унших