БУРХАН ӨРШӨӨГ!!!


Заавал энэ киног үзээрэй. 

… Ардчилал гэж аавынхаа өөдөөс гар далайхыг хэлэхгүй,
Ардчилал гэж ээжрүүгээ ширүүн дуугарахыг хэдэхгүй
Ардчилал гэж амаа мэдэхгүй бурж хүн доромжлохыг хэлэхгүй
Ардчилал гэж гэж аль нэг даргын гар дээр авилга тавихыг хэлэхгүй
Ардчилал гэж хэн нэгний жадны үзүүр, сэлэмний ир болж
цус нэгт монгол ахан дүүсээ алж хядаж, галдан шатааж, тонон дээрэмдэхийг хэлэхгүй
Ардчилал гэж гэж ганц найтаасныхаа төлөө амь гуйж явахыг хэлэхгүй
Ардчилал гэж арчаагүй амьдрахыг хэлэхгүй …

Амьдрал хайр дээр тогтдог


Амьдрал хайр дээр тогтдог
Н.Дуучин Төмөрхуяг ,  Шүлэг Ш.Дулмаа

Ээжийн цайлган цагаан сэтгэл
Энхрий уяхан бүүвэйн дуу
Эрдмийн харгуйд өргөсөн цацал
Эмзэгхэн хайрыг нь мэдэрсэн зүрх
Амьдрал хайр дээр тогтдог гэж
Алаг хан хорвоо хэлээд байх юм аа

Хүслийн тэнгэр алдрайхан ханиа
Хүний орчлонд хайрлан жаргааж
Бүхнээс онцлон уярч суугаа
Бүсгүй хүний энхрийхэн зүрх

Амьдрал хайр дээр тогтдог гэж
Алаг хан хорвоо хэлээд байх юм аа

Тэнүүн байгалийн энгүй уудамдаа
Тэнгэрийн солонго харан баясаж
Барьж чадаагүй ч биширч явсан
Балчирхан насны минь ариун дуртгал
Амьдрал хайр дээр тогтдог гэж
Алагхан хорвоо хэлээд байх юм аа

Хөх тэнгэрээ нар сартай нь
Хөхөмдөг талаа навч цэцэгтэй нь
Хөвч хангайгаа ан гөрөөстэй нь
Хүсэл хайраар дээдлэх зүрх
Амьдрал хайр дээр тогтдог гэж
Алаг хан хорвоо хэлээд байх юм аа

Та нар намайг…


Та нар намайг ойлгохгүй
Талын бор оготныг ойлгохгүй

Тасын суудалтай уулст очихгүй
Танхай зэрлэг салхи үнэрлэхгүй

Та нар намайг ойлгохгүй
………………….. энэ мөр надад тохирохгүй тул арилгав.

Талын жаврын хайрахыг мэдэхгүй
Өлөн үнэгний шогшрохыг мэдэхгүй

Өдөт жигүүртэн ганисрахыг мэдэхгүй
Та нар намайг ойлгохгүй

Тарвага, зурамны хошгирохыг ойлгохгүй
Тасын бөөрөхийг тэнгэрт мэдэхгүй

Тавхай нь зулай шиг хавтгайг мэдэхгүй
Тангаралдан ноцолдох хуланг мэдэхгүй

Таарын толгой мэрэх зээрийг мэдэхгүй
Та нар намайг ойлгохгүй

Талын чоно гуранхайг мэдэхгүй
Тарваганы нүх бүүрэгтэйг мэдэхгүй.

Дархан хотын яруу найрагч Гурван Хулд овогт Ланзадын Мөнхтбаатар

Монгол эр хүн та хаана байна


Минж боржигон овогт Батсайханы Баттөгсийн шүлэг


Хөвчин дэлхийг сөгдүүлж явсан
Хөх толбот монгол эр хүн хаана байна
Цэлмэг тэнгэртээ сөгдөж мөргөсөн
Цагаан сэтгэлт монгол эр хүн хаана байна
Хазаар даран тэмүүлсэн хатир жороо хүлгийн эзэн
Хамаг монголын минь сүлдэн тэнгэр халх эр хүн та хаана байна
Ойн согоо шиг танхилхан бүсгүйтэй
Оддын доор хайр шивнэлдсэн
Орон монголын минь халуун ураг
Омголон зантай монгол эр хүн та хаана байна
Үнэгчлэн зүүдлэх хонгор хүүгийнхээ толгой дээр
Үнэг хайчлан домносон эцгийн цагаан сэтгэлтэй
Үнэнч амрагын харцанд нялх унага шиг номхордог
Үг нь хатуу монгол эр хүн хаана байна аа та
Ган дөрөөн дээр ээтэн гутал жийж
Гадаад далайг хүлгийн шандсаар туулж
Галав ертөнцөд өөрийн түүхийг бүтээсэн
Гартаа илд барьсан өвгөдийн удам эр хүн та хаана байна аа
Цал буурал аавынхаа үгэнд хүмүүжсэн хүү
Цагаан сэтгэлт ээжийнхээ хайранд өссөн үр
Царайлаг монгол бүсгүйн харцыг булаасан эр
Цовоо хонгор үрийнхээ сэтгэлд мөнхөрсөн эцэг эр хүн та хаана байна
Холын холоос шижирдэх алтан нарны цацраг
Хөх огторгуйд нумрах шинэ солонгын өнгө
Хосоор амьдрах тавилангийн үл тасрах багана
Ханат өргөө гэрийн хойморт залрах шүтээн
Эр хүн та хаана байна Үргэлжлүүлэн унших

Хараацай болон нисч чамайг дуудан, дуудаад, Хорвоо дэлхийг гайхам өндөрөөс чамтай цуг харъя


Миний зүүдэнд тохиолдсон тэр нэгэн явдал …
Мартагдашгүй гунигт ая, аялгуу авчирна аа
Ая дуугаараа л тэр зүүдээ чамд өгүүлэхгүй бол
Ам тангараг гэж ойлгохгүй өнгөрөх буй заа

Хараацай болон нисч чамайг дуудан, дуудаад,
Хорвоо дэлхийг гайхам өндөрөөс чамтай цуг харъя гээд
Даанч чи, даанч чи … … ииииииии…
Даанч чи надтайгаа хамт нисэхгүй Үргэлжлүүлэн унших

Шинэ жилийн мэнд хүргэе.


Шинэ жилийн дарс шиг оргилуун
Шинэхэн орсон цас шиг хөнгөн
Зулзган гацуурын үнэр шиг анхилуун
Шинэ оны мэнд хүргэе! Шинэ жилийн мэнд хүргэе.

Энд дарж үзнэ үү.(Click here)

Ирж буй шинэ ондоо та аз жаргалаар бялхаж, амжилт бүтээлээр дүүрэн байгаарай.