“САЙН ТӨСӨЛ-АМЖИЛТЫН ГАРАА” ТӨСЛИЙН УДИРДЛАГЫН АНХДУГААР ЧУУЛГАН 2013 ОНЫ 5 ДУГААР САРЫН 21-НД ТӨРИЙН ОРДОНД БОЛНО.

Төслийн Удирдлага Хөгжлийн Хүрээлэн

Төсөл хэрэгжүүлнэ гэдэг хэдэн хүний нийлээд зүгээр л хийчих дэг зүйл биш


 Д.Дэлгэрсайхан багшийн маань сайхан ярилцлага гарчээ  .

“Нью прогресс” группийн дэд ерөнхийлөгч Д.Дэлгэрсайхантай төсөл хэрэгжүүлэх болон  монголчууд хөгжихийн тулд юунд анхаарвал зохистой талаар ярилцлаа.

 -Та төслийн менежментийн олон улсын стандартыг монголд нэвтрүүлж байгаа системийн шинжээч хүн. Төсөл хэрэгжүүлэх түүнийг  үр дүнтэй болгох талаар монголчууд юунд анхаарах нь зүйтэй вэ?

bagshd

-Ер нь Монгол төсөлжсөн улс боллоо. Уул уурхай хөгжихийн хэрээр бусад салбар ч дагаад урагшилж байгаа. Хөгжлийн энэ цаг үед бид хүссэн хүсээгүй томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлага гарч ирж буй юм.  “Би төсөл дээр ажиллаж байгаа” гэсэн хүн олшрохын хэрээр төслийг их мөнгөтэй  хялбар ажил хэмээн ойлгодог болж. Төслийг үр дүнтэй, зөв залж чиглүүлэхийн тулд хэдэн арван төсөл, систем нэвтрүүлж байсан туршлага шаардлагатай. Эсрэг тохиолдолд алдааны талбар болж хувирна шүү дээ.  Тэгэхээр ийм асуудлаа шийдэх гээд компани, байгууллага гадаад, дотоодын олон зөвлөх ажиллуулж байна. Тэр зөвлөхүүдээ нэвтэрхий толь, далдын хүч, мэтээр төсөөлж  ирлээ. Ийм төсөөлөл л ихэнх тохиолдолд маш олон төсөл, системийг дампууруулах шалтгаан болдгийг зоригтойгоор хэлэх байна. Зүгээр ч нэг зүй ёсны төгсгөл биш харин бүр ямар ч төгсгөлд хүргэхгүй ойлгомжгүй байдалд оруулах нь ч олонтаа. Гадаадын олон зөвлөх ирээд тухайн төслийг нь хэрэгжүүлээд, системийг нь ажилд оруулаад кноп дарахад бэлэн болгоод өгнө. Харин бидний үүрэг бол энэ бүх жонхуу хэрхэн шамбал диваажин болж хувирахыг зүгээр л ажиглаад суух ёстой гэж итгэдэг нь эмгэнэлтэй. Үнэндээ зөвлөхүүд бол ямар нэгэн шидтэн биш.  Тэд бол зүгээр л зөвлөгөө өгөгчид. Энэ хүмүүсийн даалгавар нь төслийг зөв тал руу нь чиглүүлэх, ядаж л буруу шийдвэр гаргахад үүсэх хор уршиг үр дагаврын тухай үйлчлүүлэгчид анхааруулах хэрэгтэй. Хамгийн амжилттай хэрэгжиж байсан төслүүдийг ажиглавал компанийн удирдлагууд нэвтрүүлэх явцыг биечлэн удирдахаас гадна мөн тухайн төслийн маш идэвхтэй хэрэглэгч нь байдаг. Зүгээр ч нэг хэлбэр төдий удирдах биш жинхэнээсээ нэвтрүүлэх шатны бодит асуудлуудад гүнзгийрэн орж тэдгээрийг шийдэхэд хамгийн идэвхтэйгээр оролцдог байх ёстой.  Манай “Нью Прогресс” групп бүхлээрээ бүтээн байгуулалтад чиглэдэг. Өөрийн болон бусад хөрөнгө оруулалтаар олон төсөл хэрэгжүүлдэг. Түүнийг яаж амжилттай хэрэгжүүлэх вэ гэдэг бол ганц манай компанийн ч асуудал биш. Төсөлд идэвхитэй оролцож байгаа мөн төслийн хэрэгжилт, гүйцэтгэлийн үр дүнгээс хамаарч ашиг олох эсвэл алдагдал хүлээх хувь хүн болоод бүх оролцогч байгууллагын асуудал. Цаашилбал Монгол Улс төдийгүй дэлхийн хэмжээнд яригддаг зүйл. Төслийг эхлүүлэх, төлөвлөх, гүйцэтгэх, хянах, дуусгах үе шат бүрт олон менежмент ашиглах шаардлагатай. АНУ-д төвтэй төслийн  менежментийн хүрээлэн байдаг. Бид тэдний гаргасан стандартыг ашиглаж буй.

-Ямар стандарт байдаг юм бол?

-Төслийг үр дүнтэй, амжилттай хэрэгжүүлэхэд чиглэсэн “PMBOK” (Project Management Body of Knowledge) буюу төслийн менежментийн мэдлэг туршлага. Энэ нь олон жилийн туршлагыг байнга сайжруулж ирсэн стандарт юм. Манай групп энэ стандартын дагуу хэд хэдэн зорилго тавьж байна.

Нэгдүгээрт, төсөл дээрээ нэг хэлээр ярьдаг стандартыг компанидаа хэвшил болгох.
Хоёрдугаарт, лавлах материалын буюу төслийн мэдлэгийн сан үүсгэх юм. Бидний хийж байгаа бүтээн байгуулалт нь шууд харагдаж, үлддэг. Үүгээрээ ч манай хамт олон бахархдаг. Харин хамгийн гол нь бид төслийг хэрэгжүүлэхэд цар хүрээ, цаг хугацаа, зардал мөнгө, чанар, нөөц, харилцаа, эрсдэлүүд, татан нийлүүлэлтийг удирдах үед бид юуг нь алдаж, онов гэсэн туршлагаа мэдээллийн санд үлдээх зорилго бий. Үүндээ үндэслэж цаашид зөв төлөвлөж тухайн байгууллага цааш хөгждөг жамтай. Үүнийг л стандартын дагуу явж байна гэж үзэж байгаа юм.
Гуравт, төсөл дээр ажиллаж буй хүмүүсийн мэдлэгийн төвшинг шалгах шалгуур бий болгоно. Төсөл дээр ажиллах бүх оролцогч ямар шалгуур хангасан байх ёстой вэ гэдэг асуудал тулгардаг.
Дөрөвт, төслийн менежментийн “Нью Прогресс” группын стандарт, дотоод сургалтын системтэй болох юм.

-Та түрүүн хэллээ. Манайх төсөлжсөн улс боллоо гэж. Энэ олон төсөл хөтөлбөрөөс ямар үр дүн гарч байна. Цаашид ямар дүр зураг үлдэх бол?

-Мэдээж би улс орон даяар хэрэгжиж буй бүх л төслийг ярих боломжгүй. Төсөл, хөтөлбөртэй ямар нэгэн байдлаар холбогддог хувь хүнээс авахуулаад байгууллага, компани маш олон байна. Монголчууд маань төсөл гэж маш их ярьж байна. Нэг төсөл олоод авчих юмсан гэсэн сэтгэлгээтэй ч болчихож. Төсөл болгон их мөнгөтэй, орлоготой байдаггүй. Төслийг хэрэгжүүлэхэд нарийн зорилго, тооцоо төлөвлөгөө, цаад философи гэж бий. Төслийг эхлүүлэхээс дуусах хугацаанд маш олон хүн, байгууллага оролцдог. Харин тэдний хүсэн хүлээсэн үр дүнг авчрахын төлөөх зөв процесс, хамгийн оновчтой арга техник, мэдлэг, технологи, хэрэгслүүдийг авч хэрэглэх явдлыг төслийн менежмент гэдэг. Эндээс л гарах үр дүн хамаарна даа. Ер нь төслийг эхлүүлэх үе шат маш чухал байдаг ч цааш нь төлөвлөх, гүйцэтгэх, хянах, дуусгах үе шатуудаа мартаж болохгүй. Өнөөдөр манай групп болон охин компаниудад тавигдаж буй шаардлага бол тодорхой зөв дарааллаар явдаг болъё л гээд байгаа юм. Эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг дээ. Аливаа асуудалд шинжлэх ухаанчаар хандах ёстой биз дээ. Төсөл хэрэгжүүлнэ гэхээр хоёр, гурав, гуч, дөчин хүн нийлээд зүгээр хийчихдэг зүйл биш. Хэрэгжүүлэх аргаа мэддэг, үүнд суралцсан, тодорхой дадлагатай, ямар төвшний төсөл дээр ажиллах вэ гэдэг шалгуур байх хэрэгтэй.

Ажил хийж буй хүн алддаг гэсэн үг бий. Та хэр алдаж байв?

-Хүн л юм чинь алдалгүй яахав гээд баймааргүй байна. Итгэл, найдвар гэж юм байнаа даа. Төлөвлө, маш сайн төлөвлө гэсэн зарчимтай. Маш сайн төлөвлөж байж л төсөл амжилттай хэрэгжүүлнэ. Манай группийн барьж байгаа гол бодлого энэ. “Нью прогресс” групп томоохон бүтээн байгуулалт хийж байна. Үүнд төр, хувийн маш олон оролцогч бий. Энэ холбоог үр дүнтэй байлгахад бодлогоо хандуулдаг. Манайх үндэсний бүтээн байгуулагч гэдэг тодотголтой компани. Иймээс бид алдах эрхгүй. Хамгийн сүүлийн үеийн технологи, дэлхий нийтээр өргөн хэрэглэдэг төслийн менежментийн программ хангамж ашиглаж хэрэгжиж буй бүх төслөө нэгдсэн байдлаар хянаж байна. Хийх ёстой, шийдэх асуудал ч их бий. Харин нэг л зарчмыг бид хийж эхлээд байна. Компанийн захирлууд орж ирээд төслийн үр дүнг одоо ямар байна гэж сонирхоод л түүний оролцоо дуусч болохгүй. Үүний дараагаар «цаг алга», «өөрсдөө учраа ол», «би энийг чинь ойлгохгүй байна», «зөвлөх л шийдэх ёстой шүү дээ» гэдэг шат руу гулсаад орчихдог. Компанийн захирлууд ийм байдалд өөрсдөө хүрсэн юм биш ажилтнуудын хэн нэгэн нь шаардлагатай гэж ятгаснаас болж гараад байдаг. Үүний үр дүнд компанийн захирлууд энэ төсөл өөрт нь ямар хэрэгтэйг ерөөсөө ойлгодоггүй. Хэрэв та энэ төсөл зайлшгүй шаардлагатай гэдгийг ойлгосон ч өөртөө итгэлгүй, эсвэл ямар нэг шалтгаанаар гүйцэтгэх ажлыг зохион байгуулж чадахгүй гэж бодож байгаа бол битгий хий. «Яаж ийгээд», «аяндаа л болно» гэж өөрийгөө битгий хуур. Яаж ийгээд юмуу аяандаа болж бүтдэг ажил гэж ерөөсөө байдаггүй. Бидний зарчим бол ерөөсөө энэ юм.

Дэлхийн эдийн засгийн хямралын үед олон компани үүдээ хаалаа. Та компаниа хямрал, эрсдэлээс яаж сэргийлж хамгаалдаг вэ?

-Бид гарах эрсдэлүүдээ тооцож, зайлсхийх, далайцыг багасгах, нөлөөллийг бууруулах хариу үйлдэл, төлөвлөгөөтэй байх хэрэгтэй. Учир нь аливаа сул тал өрсөлдөгчдөө боломж олгож байдаг. Энэ хямралаар бизнесийн, ажлын, мэдээллийн урсгал, процессоо тодорхойлоогүй компаниуд дампуурсан. Харин түүнийг нь тодорхойлж өгдөг компаниудад боломж олдсон юм.

Тэгэхээр процесс тодорхойлно гэж яг юуг хэлээд байгаа юм бол?

-Энэ бол тухайн байгууллагын бүхий л үйл ажиллагаа хаанаас эхэлж, хэнээр дамжаад, эцсийн цэг хэн дээр хэрхэн очдог урсгал шүү дээ. Дээр нь мэдээллийн урсгал нэмэгдэнэ. Жишээ нь бараа материалын худалдан авалт, татан нийлүүлэлтийн процессууд хэдэн хүн дамжаад хэн хэн дээр батлагдаад хэн нь голлох үүрэг гүйцэтгэж байна гэдгийг диаграммаар дүрслэн зурна гэсэн үг. Зарим үйл явцыг бид энгийн гэж боддог. Гэтэл тэр энгийн, бидний мэдээд байгаа зүйл 25 хүн дамжиж байж хэрэгждэг жишээ байна. Мөн үүн дээр 10-аад бичиг баримт бүрдүүлж ч болно. Энэ нь байгууллагын хөгжлийг уруу татах, хүнд суртал гарах нөхцөл бүрдүүлдэг. Процессоо тодорхойлсон, хувь хүнээс хамааралгүй туршлагын сантай, процесс дээрх биет бус хөрөнгөө бий болгосон байгууллагыг би хамгийн сайн нь гэж ойлгодог. Тодорхойгүй асуудал дандаа эрсдэл дагуулж байдаг. Тэгэхээр гарц нь үүнийг арилгахад оршино. Төсөл удирдан ажиллаж буй хүн олон арга техник мэдэж байх хэрэгтэй.

Тухайлбал ямар арга гэж?

-Сонирхолтой тоо баримт хэлье. Миний судалгаанаас үзвэл дээд түвшний төслийн менежер хүн 200-аад арга техник, хэрэгсэл мэдэх хэрэгтэй болж байна билээ. Ингэж байж жинхэнэ төсөл удирдах техникийн ур чадвартай болно. Бид алийн болгон “Баатар цагаан хааны үеийнхээр” явах вэ дээ. Өнөөдөр манайхан би урд нь ийм төсөл дээр ажиллаж байсан туршлагатай гээд яваад байдаг. Гэтэл төслийн диаграммын аргачлал, хуваарийг шахах, түрүүлэлт ба хоцролт, нөөцийн тэгшитгэл, эрсдэлийн болон асуудлын шинжилгээ зэрэг наад захын арга байдгийг мэдэхгүй тохиолдол ч гардаг. Нэг төсөл хэрэгжүүлэхэд наад тал нь 20-30 арга хэрэгсэл мэдэж байх хэрэгтэй л дээ. Монголчууд бид ухаантай болохоор өөрийн туршлага дээрээ дор хаяж 10 арга техник, аргачилал нэмчихвэл юмыг маш зөв өнцөгөөс нь харж шийддэг, хийж чаддаг болчихмоор байгаа юм даа.

2012 оны 8 сарын 13
Эх сурвалж: http://www.assa.mn

ТӨСЛИЙН ЗАРДЛЫН МЕНЕЖМЕНТ


Зардалыг тодорхой зорилгод хүрэхийн тулд  зарцуулах нөөц, солилцоонд өгөх зүйлийг хэлнэ. Зардал  нь ихэвчлэн  мөнгөөр хэмжигддэг.

Төслийн зардлын менежмент нь  батлагдсан төсвийн хүрээнд төслийн  процессуудыг багтаан явуулж, төслийг   гүйцэлдүүлэх үйл ажиллагаа юм.

Энэхүү үйл ажиллагаанд

  1. Нөөцийн төлөвлөлт – Төслийн үйл ажиллагааг гүйцэтгэхэд ямар нөөц (хүний, техникийн, материалын) хэдий хэмжээгээр ашиглагдахыг тодорхойлно.
  2. Зардлын тооцоо – Төслийн ажлыг гүйцэтгэхэд хэдий хэмжээний зардал бүхий нөөц шаардлагатайг тооцдог.
  3. Зардлын төсөвлөлт – Төслийн үйл ажиллагааны үе шат бүрд тооцоологдсон зардлыг хуваарилах
  4. Зардлын хяналт – Төслийн төсөвт өөрчлөлт орох эсэхийг хянах Үргэлжлүүлэн унших

ТӨСЛИЙН МЕНЕЖМЕНТЭД ХЭРЭГЛЭГДЭХ АРГА , ХЭРЭГСЭЛ БОЛОН ТЕХНИК


Энэ хэсэгт төслийн менежментэд  ашиглагддаг арга хэрэгсэлүүдийг товчхон танилцуулаад , төслийн хэсэгт  төсөлд яаж хэрэглэхийг  авч үзнэ.

Төслийн цар хүрээний менежментэд  ашиглагддаг арга хэрэгсэлүүд

WBS –WorkBreakdown Structure – Шаталсан ажлын бүтэц

Хамгийн эхэнд (WBS) ийг гаргах хэсэг энэ нь төслийн ажлуудын оролт гаралт болгоныг нь нарийн тооцож тухайн ажлын хамрах хүрээ зэргийг, харилцан хамаарал зэргээр нь ангилан мод хэлбэрийн бүтцэд оруулан гаргадаг.Ө.х  ажлыг шатласан бүтцэд оруулдаг. Үргэлжлүүлэн унших

ТӨСЛИЙН ЦАГИЙН МЕНЕЖМЕНТ


Төслийн төлөвлөгөөний шууд үргэлжлэл буюу  үр дүн юм.Төслөөр хэрэгжүүлэх ажлуудыг хийж  гүйцэтгэхийн тулд өдөр тутам, долоо хоног,  сар гэх мэтээр нарийвчлан төлөвлөн   хэрэгжүүлэх шаардлага гардаг.

  • Цаг бол хатуу зүйл, юунаас ч хамаарахгүйгээр  урсан өнгөрдөг.
  • Төслийн менежерүүд нь цагийг элээдэг  бус,  ашигладаг байх ёстой.

Төслийн цагийн менежент нь төсөлд цаг  хугацааны талаасаа шаардлагатай үйл ажиллагаа, тэдгээртэй холбоотой   менежментийн процесс юм. Үргэлжлүүлэн унших

ТӨСЛИЙН ЦАР ХҮРЭЭНИЙ МЕНЕЖМЕНТ


Scope  – төслийн бүтээгдэхүүнийг бий болгоход хийгдэх бүхий л ажлууд болон эдгээр ажлуудыг бий болгох процессийг хэлнэ. Ө/х  Энэ нь төслийг амжилттай боловсруулахад шаардагдах төслийн ажлуудыг тодорхойлох, түүнийг илрүүлэх үйл явцыг багтаадаг. Энэ нь хамгийн түрүүнд тухайн төсөлд юу багтах, юу багтахгүй байхыг тодорхойлох түүнийг хянах асуудлыг авч үздэг. Үргэлжлүүлэн унших

ТӨСЛИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТ


Хүний  нөөцийн менежмент бол төслийн менежментийн  үйл  ажиллагаанд хамгийн  чухал бөгөөд , хүний нөөц нь хамгийн  хүчтэй  үр нөлөөтэй  юм.

Төслийн хүний нөөцийн  менежментэд: