Ээж хүн чадалтай байдаг…



Ээж хүн хамгийн чадалтай хамгийн, хамгийн зоригтой гэж нэгэн зохиолч тэмдэглэсэн байдаг.

Тиймээ ээж хүн бол хамгийн чадалтай. Би 10 дугаар анги төгсөөд,  конкурсаа өгөөд хуваарь аваад, хөдөө гэртэй хариад удаагүй байлаа. Дүү маань 7 дугаар ангиа төгсөөд хичээл тараад гэртэй түрүүлээд  хариад нилээд удсан байсан. Манай нутагт сайхан зуншлага болж байлаа. Бороо хур, өвс ногоо тэгширсэн сайхан зун. Бороо ороод л  гэрийн маань, адууны дэл сүүлээр хийсэн хялгасан бүслүүр  норж чангараад, багана өргөгдөөд хаалга гажаад л. Бороо зогсохоор гэрийн бүслүүр сулараад, багана байрнаасаа хөдөлчнө.

Нэг өдөр ээж
миний 2 хүү бүслүүрээ чангалаад, баганаа өргөөд жаахан хойш нь хуучин суурин дээр нь гаргаад тавьчих гэлээ.
Надад бол хамгийн сайхан, хамгийн амгалан өргөө аавын минь гэр. Зуны гэрт  нар гэрэлтээд л, шалаа будчихсан, галаа гаргацан, нэг л гоё. Бүх зүйл цэвэр, цэмцгэр өнгөлөг, саруулхан.

Ялаа шумуулгүй саруулхан өргөөнд унтаж амрах дургүй хэн байх билээ.Өдөр болохтой зэрэгцээд би сүүдэр бараадаад сэрүүхэн гэртэй хэвтэж байтал дүү хонь хариулаад морио усалчихаад тэрлэг, бакалаа тайлаад ороод ирлээ.

Би ээжийн хэлсэнийг санаж
Ахын дүү наад баганаа өргөөд тавьчих!
Дүү өргөөд дийлдэггүй ээ.
Өө өвс идэж ус ууж байсан юумуу хаашайн гээд би өргөлөө бас дийлдэггүй ээ.Хоёулаа нийлээд өргөлөө бас л дийлдэггүй хог.Өргөж өргөж ядчихаад, аавыг ирэхээр 3-лаа өргөе гээд хоёулаа гэрийхээ хойморт 5 хошуу болоод унаад өгөвөө.

Гаднаас ээж орж ирж байнаа. Үүднээс эхлээд миний тарьсан хог,  юм хумыг цуглуулаад л өө та 2-ыг энэ багана өргөөд тавьчих гээд байхад одоо болтол янзлаагүй байгаа юумуу гэсээр ээж юу юугүй л багана өргөх нээ. Бид 2 ч инээгээд 2-лаа нийлээд өргөж дийлэхгүй байхад та өргөнө гэж юу байдаг юм гэж бодоод инээгээд,  дээшээ хараад хэвтэж байсан болохоор гэрийн тооно оволзтол дээш хөдлөөд ээж нөгөө баганыг шууд өргөөд хуучин сууринд нь тавьчлаа. Бид 2 ч гайхах инээх зэрэгцээд баахан инээлээ. Уг нь 18, 15 нас хүрсэн залуучууд шүү дээ.Ээж маань 50 нас шүргэж байлаа шүү дээ.

Амьдрал хайр дээр тогтдог


Амьдрал хайр дээр тогтдог
Н.Дуучин Төмөрхуяг ,  Шүлэг Ш.Дулмаа

Ээжийн цайлган цагаан сэтгэл
Энхрий уяхан бүүвэйн дуу
Эрдмийн харгуйд өргөсөн цацал
Эмзэгхэн хайрыг нь мэдэрсэн зүрх
Амьдрал хайр дээр тогтдог гэж
Алаг хан хорвоо хэлээд байх юм аа

Хүслийн тэнгэр алдрайхан ханиа
Хүний орчлонд хайрлан жаргааж
Бүхнээс онцлон уярч суугаа
Бүсгүй хүний энхрийхэн зүрх

Амьдрал хайр дээр тогтдог гэж
Алаг хан хорвоо хэлээд байх юм аа

Тэнүүн байгалийн энгүй уудамдаа
Тэнгэрийн солонго харан баясаж
Барьж чадаагүй ч биширч явсан
Балчирхан насны минь ариун дуртгал
Амьдрал хайр дээр тогтдог гэж
Алагхан хорвоо хэлээд байх юм аа

Хөх тэнгэрээ нар сартай нь
Хөхөмдөг талаа навч цэцэгтэй нь
Хөвч хангайгаа ан гөрөөстэй нь
Хүсэл хайраар дээдлэх зүрх
Амьдрал хайр дээр тогтдог гэж
Алаг хан хорвоо хэлээд байх юм аа

Та нар намайг…


Та нар намайг ойлгохгүй
Талын бор оготныг ойлгохгүй

Тасын суудалтай уулст очихгүй
Танхай зэрлэг салхи үнэрлэхгүй

Та нар намайг ойлгохгүй
………………….. энэ мөр надад тохирохгүй тул арилгав.

Талын жаврын хайрахыг мэдэхгүй
Өлөн үнэгний шогшрохыг мэдэхгүй

Өдөт жигүүртэн ганисрахыг мэдэхгүй
Та нар намайг ойлгохгүй

Тарвага, зурамны хошгирохыг ойлгохгүй
Тасын бөөрөхийг тэнгэрт мэдэхгүй

Тавхай нь зулай шиг хавтгайг мэдэхгүй
Тангаралдан ноцолдох хуланг мэдэхгүй

Таарын толгой мэрэх зээрийг мэдэхгүй
Та нар намайг ойлгохгүй

Талын чоно гуранхайг мэдэхгүй
Тарваганы нүх бүүрэгтэйг мэдэхгүй.

Дархан хотын яруу найрагч Гурван Хулд овогт Ланзадын Мөнхтбаатар

Хараацай болон нисч чамайг дуудан, дуудаад, Хорвоо дэлхийг гайхам өндөрөөс чамтай цуг харъя


Миний зүүдэнд тохиолдсон тэр нэгэн явдал …
Мартагдашгүй гунигт ая, аялгуу авчирна аа
Ая дуугаараа л тэр зүүдээ чамд өгүүлэхгүй бол
Ам тангараг гэж ойлгохгүй өнгөрөх буй заа

Хараацай болон нисч чамайг дуудан, дуудаад,
Хорвоо дэлхийг гайхам өндөрөөс чамтай цуг харъя гээд
Даанч чи, даанч чи … … ииииииии…
Даанч чи надтайгаа хамт нисэхгүй Үргэлжлүүлэн унших

Шинэ жилийн мэнд хүргэе.


Шинэ жилийн дарс шиг оргилуун
Шинэхэн орсон цас шиг хөнгөн
Зулзган гацуурын үнэр шиг анхилуун
Шинэ оны мэнд хүргэе! Шинэ жилийн мэнд хүргэе.

Энд дарж үзнэ үү.(Click here)

Ирж буй шинэ ондоо та аз жаргалаар бялхаж, амжилт бүтээлээр дүүрэн байгаарай.

Миний бага нас, ховор агшин


Миний бага нас баян тансагд умбаж өнгөрөөгүй ээ, бас ядар ч зовж ч өнгөрөөгүй,жирийн бор амьдралаар аз жаргалтай хийгээд хариуцлага дүүрэн өнгөрсөн.Дээрээ эгчтэй ч гэлээ айлын том эрэгтэй хүүхэд болохоор хар нялхаасаа л тусад орж аав, ээждээ тусалж хэзээний л том хүн шиг хэрсүү байж дээ.
5 настайдаа аавыгаа дагаж хонинд явж дараа жилээс нь ганцаараа хонио хариулж эхэлж билээ. Үргэлжлүүлэн унших

Ахиж би дурламааргүй байна



Зүрхний лугшилт түг түг цохиолно
Зүүдний дагина зүг зүг нисчихлээ
Хайртай гэдэг үг хийсчихлээ
Халуун сэтгэл хууртан нисчихлээ
Энгэрээ товчлоод зүрхээ дараад
Үргэлжлүүлэн унших

Ээждээ үнсүүлмээр байна.


Чи бол ээж. Миний нэг эрхэм найз  надад чи бол ээж би ч бас ээж гэж хэлж байсан.Чи эмэгтэй юм чинь ээж болж болно, харин би хэзээж ээж болохгүй гэж хариулж байсан…

Би бол ээжийн мах цусны тасархай, ээжийн аз жаргал баяр баясгалан газар дээрх нар нь.Миний эрүүл энх аз жаргалтай явах нь ээжийн минь аз жаргал хүсэл мөрөөдөл. Тэгэхээр би чинь тэр чигээрээ л ээж юм байна.

Би том болсон ч гэлээ дандаа л ээжийгээ санаж байдаг.Зарим үед бүр ээждээ үнсүүлмээр санагдаад, сэтгэл гиюүрээд л…

Миний амьралдаа сонссон хамгийн гоё үг “алив ээж нь хүүгээ үнсье”. Ээж хүн чинь ганцхан үнсэх гэж биш бас үнсүүлэхийг хүсдэг юм.Ээжийгээ  хааяа нэг үнсэж байгаарай тэр бүхнээс илүү баярлана.

Удахгүй ээ хүү нь удахгүй: Хүний дээд хүний үрийг тандаа үнсүүлж, таныгаа сөөсгөр хэдэн ачаар дараад өгнөө.

Хамгаас хайрт ээждээ – Одоо та минь жаргах ёстой…


eej

Миний ээж хамгийн сайхан ээж.Ээж болгон  хүүдээ охиндоо энэ ертөнцийн хамгийн сайхан ээж.Миний ээж хамгаас ухаантай бас чадалтай, хамгаас тэвчээртэй.

Амьдрал  ээжийд минь тийм ч нигүүлсэнгүй хандаагүй ээ.Ээжийнхээ туулсан замыг эргээд харахад жаргалтай байсан гэхээсээ илүү амьдралд тохиолддог олон нугачаан дунд дэнсэлж, бас тэр бүгдийн эсрэг тэмцэж  үр нь болсон эгч дүү бид 3-ийнхаа төлөө сэтгэлээ зовниж явсан нь их.Хүнд заавал тохиолдох ёстой бэрхшээл гэж байдаг юмуу? Харин миний ээжийд энэ хорвоо арай илүү зовлон үүрүүлсэн юм болов уу. Үргэлжлүүлэн унших

Хотын хүн болчихийм байна дөө…


Жил жилийн зун нь хөдөө гэртээ хариад өрхийн аж ахуйгаа эрхлээд ажиллаад амардаг байж билээ.Хонио хариулаад, үхэр ивэлгэж тугал татаад, сүү цагаан идээ боловсруулахад нь ээж эгчдээ туслаад, өвөлжөө бууцаа янзлаад… бас ногоо тариад л.Ер нь тэгээд хөдөөний ажил их шүү дээ.Тэр тусмаа манай ажил бүүр их.Өглөө ургах нартай уралдаж 4 цагт босоод л ажиллсааар байгаад орой нар жаргахад л унтдаг даа.Бороо орсон үед хонь манана.Гэхдээ өдрийн ид халууныг усанд орж , сүүдэрт хэвтэж өнгөрөөдөг л дөө.
Хөдөө гэртээ зун амрах ямар сайхан гээч. Бүтэн 9 сар хотын утаа , агаарт мяарсан уушиг, ядарч сульдсан бие маань эрүүлжиж чийрэгжээд хүч тэнхээ ороод сайхан шүү.

Харин энэ зун сургууль төгсөөд ажилд орсон болохоор хотод өнгөрөөж байна.
Их амьдралын далай руу хөлөө дүрж байгаа нь энэ байх дөө.Ингээд хотын хүн болж байгаам байхдаа.
Нэг л хийморьгүй санагдаад байхийн.Уг нь өдийд морин дэл дээр хийсэж явдаг байлаа…

Манай өвөлжөө
Манай өвөлжөө