Солонгосын зовлонт олон ангит киноны талаар


  • СОЛОНГОСЫН ЗОВЛОНТ КИНОНЫ ТАЛААР

    Манай телевизүүд Солонгос киног арай л их гаргах юм. Бодвол бага үнээр, эсвэл Солонгосчуудсоёлоо түгээхийн тулд үнэгүй өгдөг юм болов уу. Бүх сувгаар Солонгосын олон ангит, зовлонтой кино гарна.

    Өшөө авна, өшөө авна, өшөө авна. Нэг нэгээ давж хорлох гэж хүнээс гарахгүй муухай санаа гаргана. Нийгмийн давхарга баян, хоосоноор нь ялгах, Үзэн ядалт, Өшөөрхөг сэтгэлгээ, Хар санаа бол арай дэндүү. Олон охид, эхнэрүүд, залуус, ээж, эмээ, хадам ээжүүд үзэж байна.
    Киног өөрсдийнхөө амьдрал дээр тавьж бодож үзээд нэгийгээ үзэн ядаж, хар санаалаад л…
    – Даруухан охинтой гэрлэсэн чинь Солонгос кино үзсээр байгаад шулам болчихсон гэж ярих нь ч байна. Солонгосын зовлонт, хар энергитэй киног өөрсдийн амьдралдаа буулгаж хэрүүл шуугиан болох нь ч байна.
    __________________________________________________________
    Харин авууштай ганц л зүйл байна. Солонгос кинонд жижиг дунд үйлдвэрлэлийг маш өндөр түвшинд хөгжүүлж, том бизнес болгож гарах юм. Эх орон ч сэтгэлгээ мундаг, дандаа үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ. Ямар ч том группын ерөнхийлөгч үндэсний машинаа унаж гарна. Зүгээр л бэлэн гоймонгийн бизнес, түргэн хоолны бизнес, цүнхний бизнес, тортны бизнес гээд… жижиг дунд үйлдвэрлэлийг үндэсний хэмжээний компани болгож хөгжүүлж гарах юм. Бүх ажилдаа зүрх сэтгэлээ зориулж зүтгэнэ. Манайхан шиг шууд л том хөдөлнөө гээд уул уурхай руу ороё гэж ярихгүй юм. Угаасаа Өмнөд Солонгосын өндөр хөгжилтэй орон болсон түүх. Эх орон ч сэтгэлгээ, үндэсний үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэл. Манай улс энэ солонгосын үйлдвэрлэлийн хөгжлийн замаар замначихвал, зөв зүйлийн л дуурайх хэрэгтэй. Нэг хальт харсан кинон дээр түргэн хоолны бизнесээр томорсон группын бизнес гарч байна. Ерөнхийлөгч нь хүртэл сэтгэл зүрхээ гаргаж ажиллана.. Одоо нэг гарч байгаа нэг киноны том группын бизнес бол цүнх, арьсан эдлэл. Иймэрхүү үйлдвэрлэл бол айхтар.

    Хамгийн хэцүү нь өшөө авна, өшөө авна, бас дахин өшөө авна. Хүнээс гарахгүй муухай санаа гаргана. Муугийн дуйрайж байгаа залуус их байна өө
    __________________________________________________________
    Хувцаслалтыг дуурайж байгаа хөвгүүд их байна.

    Солонгос бол дулаахан чийглэг уур амьсгалтай орон. Залуус нь нимгэн тачирхан, нарийнхан хувцас өмсөж болдог байх өө… Харин кинон дээрээс хараад манай залуучууд шууд л дуйраагаад, энэ эрс тэс уурс амьсгалтай, тачигнасан хүйтэнд нимгэхэн ултай пүүз шиг гутал өмчихсөн, багадаж таталдаа юу гэлтэй өмд куртиктай арай алдсан амь нь хаанаа байгаа мэдэгдэхгүй өрвийсөн юмнууд явах юм. Нэг их удалгүй баахан бөөр шийрний өвчтэй, доороосоо даарсаар байгаад үргүйдэлд хүрчихсэн нэг үе ирнээ ирнэ. Бас өшөө авч нэгийгээ алсан үе ирнэ шүү.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s