Ээж хүн чадалтай байдаг…



Ээж хүн хамгийн чадалтай хамгийн, хамгийн зоригтой гэж нэгэн зохиолч тэмдэглэсэн байдаг.

Тиймээ ээж хүн бол хамгийн чадалтай. Би 10 дугаар анги төгсөөд,  конкурсаа өгөөд хуваарь аваад, хөдөө гэртэй хариад удаагүй байлаа. Дүү маань 7 дугаар ангиа төгсөөд хичээл тараад гэртэй түрүүлээд  хариад нилээд удсан байсан. Манай нутагт сайхан зуншлага болж байлаа. Бороо хур, өвс ногоо тэгширсэн сайхан зун. Бороо ороод л  гэрийн маань, адууны дэл сүүлээр хийсэн хялгасан бүслүүр  норж чангараад, багана өргөгдөөд хаалга гажаад л. Бороо зогсохоор гэрийн бүслүүр сулараад, багана байрнаасаа хөдөлчнө.

Нэг өдөр ээж
миний 2 хүү бүслүүрээ чангалаад, баганаа өргөөд жаахан хойш нь хуучин суурин дээр нь гаргаад тавьчих гэлээ.
Надад бол хамгийн сайхан, хамгийн амгалан өргөө аавын минь гэр. Зуны гэрт  нар гэрэлтээд л, шалаа будчихсан, галаа гаргацан, нэг л гоё. Бүх зүйл цэвэр, цэмцгэр өнгөлөг, саруулхан.

Ялаа шумуулгүй саруулхан өргөөнд унтаж амрах дургүй хэн байх билээ.Өдөр болохтой зэрэгцээд би сүүдэр бараадаад сэрүүхэн гэртэй хэвтэж байтал дүү хонь хариулаад морио усалчихаад тэрлэг, бакалаа тайлаад ороод ирлээ.

Би ээжийн хэлсэнийг санаж
Ахын дүү наад баганаа өргөөд тавьчих!
Дүү өргөөд дийлдэггүй ээ.
Өө өвс идэж ус ууж байсан юумуу хаашайн гээд би өргөлөө бас дийлдэггүй ээ.Хоёулаа нийлээд өргөлөө бас л дийлдэггүй хог.Өргөж өргөж ядчихаад, аавыг ирэхээр 3-лаа өргөе гээд хоёулаа гэрийхээ хойморт 5 хошуу болоод унаад өгөвөө.

Гаднаас ээж орж ирж байнаа. Үүднээс эхлээд миний тарьсан хог,  юм хумыг цуглуулаад л өө та 2-ыг энэ багана өргөөд тавьчих гээд байхад одоо болтол янзлаагүй байгаа юумуу гэсээр ээж юу юугүй л багана өргөх нээ. Бид 2 ч инээгээд 2-лаа нийлээд өргөж дийлэхгүй байхад та өргөнө гэж юу байдаг юм гэж бодоод инээгээд,  дээшээ хараад хэвтэж байсан болохоор гэрийн тооно оволзтол дээш хөдлөөд ээж нөгөө баганыг шууд өргөөд хуучин сууринд нь тавьчлаа. Бид 2 ч гайхах инээх зэрэгцээд баахан инээлээ. Уг нь 18, 15 нас хүрсэн залуучууд шүү дээ.Ээж маань 50 нас шүргэж байлаа шүү дээ.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s