Компьютерийн хэрэглээний соёл, арчилгаа


Компьютерийн соёл гэхээр компьютерийн талаар  мэдлэгтэй хамаагүй. Өнөөдөр  хүн болгон шахуу тодорхой хэмжээгээр компьютерийг ашигладаг,  ажил хөдөлмөр компьютерээс тодорхой хэмжээгээр хамаарч байгаа. Иймээс тухайн хүн компьютертэй хэрхэн харилцаж чадаж байгаагаас түүний ажлын бүтээлч чанар тодорхой хэмжээгээр хамаарна. Тэгэхээр компьютерийн соёл гэхээр ерөөсөө хүн компьютертэй хэрхэн харилцаж, хэрхэн түүнийг зөв ашиглаж чадаж байгаагаас л хамаарна.

Жишээ нь: Зарим хүний компьютерийн доторхыг шагайгаад үзэхэд үнэхээр хэцүү. Түүний хаана нь юу хадгалсан, юу нь хэрэгтэй, юу нь огт хэрэггүй, юу нь ажилладаг, юу нь ажилладаггүй гэдэг нь үнэхээр ойлгомжгүй байдаг. Түүнийгээ өөрөө ч сайн мэдэхгүй. Миний хийсэн тийм ч юм гэнэт алга болчихлоо, би уг нь яах аргагүй хийсэн,одоо олохгүй байна гээд л ярьдаг.Энэ нь компьютерийн соёлгүй байгаан шинж.
Компьютерийн эвдрэл компьютертэй хэрхэн харьцаж байснаас л хамаарч гардаг. Зарим хүмүүс бүр компьютертэй дэндүү зэрлэг ч гэмээр харьцдаг. Компьютер маань өөрөө техникийн хөгжил дэвшлийн дагуу маш өндөр түвшинд хүрээд байна.Мурын хуулийг санаж байгаа байхаа.Иймээс компьютер маань жил ирэх тусам улам нарийн хийцтэй, улам эмзэгхэн болж байгааг үргэлж санаж байх хэрэгтэй.

  • Зөв зохистой газар байрлуулах
  • Зөв суух
  • Тоос шороог арчих
  • Хавтас (Хавтас зохион байгуулалт) зохион байгуулалт
  • Зөв хэрэглээ

Зөв зохистой газар байрлуулах

  • Компьютерийг цахилгаан соронзон төхөөрөмжийг хажууд байрлуулж болохгүй.(Том хэмжээний хөгжмийн өсгөгч,)
  • Мөн Процессорыг ханатай тулгаж байрлуулж болохгүй, жаахан хөндий байх хэрэгтэй.Учир нь хөрөхөд агаар хэрэгтэй.
  • Хөдөлгөж ганхахгүй, тэгш гадаргуу дээр байрлуулах хэрэгтэй.
  • Компютерээ нүдний түвшнээс доогуур байхаар тохиромжтой ширээн дээр тавь.Энэ таны хүзүүг болон булчинг тань стрэссдэхээс хамгаална
  • Монитороо тохой хэрийн зайтай байршуул, энэ нь харааг хамгаална
  • Мониотороо процессороос тодорхой зайтай байршуул
  • Гэрэл баруун талаас тусч байхаар монитороо байрлуул
  • Гялбаад байвал дэлгэцээ хэлтийлгэ
  • Ширээн дээрээ өөрийн дураар тохируулж болохуйц гар хэрэглэ
  • Гараа тохойны шугамын дагуу байрлуул.шуу болон тохой чинь шулуун, газартай тэгш хэмд байх ёстой
  • Гар,хулгана болон бусад хэрэгслийнхээ хавьцаа хангалттай чөлөөтэй зайтай байлга.Тэгснээр та хулганаа чөлөөтэй хөдөлгөх болно.

Зөвлөмж:

  • Хоёр цаг болоод 15 минут заавал амарч идэвхитэй хөдөлгөөн хийж бай.
  • Нэг үйлдлийг удаан битгий хий. Жишээлбэл хэсэг текст биччихээд маузаараа хуудсаа дугаарлах, үгийн алдааг шалгах мэт үйл хөдлөлөө хослуулахыг хичээ.
  • Хэсэг хугацааны турш нүдээ чанга анин, анивчиж жижигхэн дасгалуудыг ажиллах явцдаа хийж бай.
  • Толгойгоо зөөлөн эргүүлэх дасгалыг 10 минутын турш хийж байж үр дүнтэй болно.

Эцэст нь бага сага хөдөлгөөн ажиллах завсраа хийх нь хэзээ ч илүүдэхгүй.

Компьютер соёлтой зөв хэрэглэх хамгийн чухал зүйл бол Folder зохион байгуулалт юм.Та бүх мэдээллээ үйлдлийн систем суугаагүй partition дээрээ зохион байгуулах хэрэгтэй.


One thought on “Компьютерийн хэрэглээний соёл, арчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s