Миний багын найзууд


Миний багын найзууд, миний инээд хөөр, миний мөнхийн андууд,

Багын найзууд маань цэцэрлэгтээ хамт явж, хөдөө хамт нутаглаж, хамт хонь хариулж хурдан морь унаж, хамт сургуульд орж, Улаан уулан дээрээ хамт чулуугаар байлдаж, Боорчийн голын мөсөн дээр тоглож, шороо идэж өссөн андууд минь дээ.

3-р ангиа төгсөөд  Дарханд шилжиж ирээд, төрсөн нутгаа, ангийхаа хүүхдүүдийг найзуудаа их санадаг байлаа.

1995-1998 Ховд Мөст 3б анги

Ганпүрэв, Төмөрчөдөр(Чөбөө), Мөнхцоож (Улаанаа), Мягмарсүрэн (Хумбагнай) , Баярмагнай(Магаа), Даваадалай(Дүлзэн)-Зааны тугал , Анхбаяр, Батбаатар, Бат-Өлзий, Туваандорж (Туваанаа)-Өртөөний 4 баатарын 1, Наранбат (Дандар баатар) – Өртөөний 4 баатарын 1, Нямаа(Тарган шар)…

Охидуудаас Золчимэг(Зулзагаа), за тэгээд Цэвээнсүрэн, Одонхүү Сумъя,  Оюунбилэг, Мөнхцэцэг(Мөөгий), Ариунтунгалаг, Даваабал Ганцацрал (Цаагий) – жөжөгхөн Лхагва бас энэ охинд дурлаж байсан гэжугаа хэхэ…

Дурсамж

Манай Улаанаа найзын нэг алдартай паян бий. Мэджийгаа биздээ тээ! дуугүй л байсан шүү…хэхэ

Ганпүрэв найзыгаа нэг явдалыг бодохоор л өрөвдөх шиг, инээд ч хүрэх шиг болдог.Доод ангийн (Жоож гуан охин) охиныг элгэдээд уйлуулчихсан чинь ангийн багш нь орж ирээд найзыг минь дунд салааны 2-р ширээнээс ширээ алгасуулж 2 чихнээс  татаж өргөж гаргаж ирээд 360° эргүүлж байгаад  ангийн булан руу шидэж орхиж билээ.Одоо бол тэр багш шоронд явахгүй юу. Миний чих нь өвддөгийг ч хэлэхүү. Тэр багшид ихэд уурссан ч даан ч мөхөс би айгаад яаж ч чадаагүй билээ хэхэ.

Дандар баатар. Их зоригтой, бас танхай, гэхдээ хамгийн ухаантай биднээс хамгийн авъяастай нь. Цэвэл багш маань биднийг Монгол хэлний хичээл дээр шүлэг зохио гэлээ бид ч хачин хачин юм бичээд л  Харин Дандар

Ардын багш таныгаа 3 жил зовоолоо

Ахиад ингэж зовоохгүй гэж

Ангаахай бяцхан шавь чинь

Андгай тангаргаа өргөж байна. гэж шүлэглэж билээ.

Цэвэл багш – Чи уржигдар яагаад хичээлдээ ирээгүй юм бэ?

Дандар – Ээж өмд угаагаад тэгээд хатаагүй

Цэвэл багш – Өчигдөр тэгээд яагаад хичээлд ирээгүй вэ?

Дандар – Өчигдөр ирж байтал танай хэцэн дээр таны дээлийг хатаачихсан байсан тэгээд таныг бас ирэхгүй байх гээд буцаад явсан гэж билээ.

Дээрх манай ангид тохиолдсон  үйл явдалтай адил онигоо байдаг.Найзын маань  явдал онигоо болсон юмуу эскүүл наргианы 80% үнэн байдаг энэ юм болуу?

Ер нь бид бүгд л тэрлэг өмсдөг ганц 2 л куртик өмсдөг байлаа, гэхдээ даавуун цүнх ч арай үүрээгүй, ээжийнхээ оёсон гутал, гайгүй нь бакал өмсдөг байсан.Хичээлийн ганц өмд цамцтай л байлаа.Биднийг 2-р ангид байхад сумын уурын зуух зогсож анги болгон дотроо пийшин тавьж галлаж эхэлж билээ.Тэрлэг  дээл, куртикаа тайлахгүй суудаг байж билээ.Сургууль аргал нүүрс авдаг ч гэлээ хүрэлцдэггүй болохоор хүүхэд бүр хичээлийн улиралд нэг уут аргал авчирдаг байсан.Ангийн бүтээл, ном дэвтэр байх ёстой шүүгээнд ээлж ээлжээр авчирсэн аргалаа хураадаг байлаа.Бид хичээл эхлэхээс өмнө ээлжээр жижүүрлэн ирж галаа түлнэ.Нэг удаа Улаанаа яг “Янжингийн босоо ороолон” шиг гал түлсэн дээ. Ер нь манай ангийн хамгийн хөгжилтэй дурсмаар зүйлс  Улаанаа анд маань л гаргадаг байж дээ…

Магаа маань гоё дуулнаа.

Найзаал минь намайг халаад таних уужаалтай…

Үй зайгүй найзаа, үгүйлж яваа нэгийгээ

Ай найзаа хайрлаж түшиж яваа нэгийгээ(Үсэглэлийн баяраар дуулсан)

Чөдөр манайх 2 зун нь ойролцоо нутагладаг байлаа. Бид хоёр охин шиг дээс их тоглоноо. Чөдөр  дээсэнд гарамгай шүү, барах охин байхгүй ээ.Манай Чөдөр их гоё зурнаа…Одоо ч зурсаар байгаа.Миний найз “Компьютер график дизайнер” мэргэжилтэй эзэмшсэн. ”Orange Design”  LLC дизайнер хийж байна даа.  Найздаа уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

Бид бол дайсны цэргүүд байлаа. Би ангийхаа жаахан толгойлон уруу татагчдын нэг. Нөгөө ангийхан, болон дээд ангийхантайгаа их зодолдоноо. Хажуу ангийн хаалгыг завсарлагаан болгоноор очиж өшиглөнө. Би багадаа их зодоон ч бас хүүхэд их зоддог муу жаал байлаа гэж…Зодолдохоосоо зодсон нь их байлаа гэж… (худлаа онгиров). Хааяадаа ганц нэг цохиулчихнаа. Айлын хүүхэд зодоод, эскүүл зодоод ирэхэд, хэнийхэн буруу зөв нь огт хамааралгүйгээр шууд ялыг надад  100%  үүрүүлж би хүүхдэд зодсон, хүүхдэд зодуулсан аль ч тохиолдолд аав таван салаа боовны амт үзүүлнэ. Ер нь би шилжээгүй байсан бол бид ч бүр дийлдэхгүй гарууд болох байсан байхаа. Би 1998 онд Дарханд шинэ газар ирэхэд, шинэ анги, шинэ орчин гээд л сахилаггүй зан жаахан дарагдаж билээ. За за багын найзууддаа ажил амьдралд нь амжилт, аз жаргал хүсье.

2 thoughts on “Миний багын найзууд

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s