Би чамд хайртай 2 үзлээ.


Хэ хэ энэ киног театрт үзээгүй байж гадуур тарахаар нь үзлээ. Жаахан санаа зовж л байна.Би аливаа зүйлийг  шүүмжлэх дургүй л дээ.Яалт ч аргаггүй зүйлийг бол бас хааяадаа шүүмжилчихдэг гэжугаа.Шүүмжлэе гэвэл угаасаа л хаанаас ч алдаа дутагдлыг гаргаад ирж болно. Тэгээд  ч  манай орны  бүх зүйл бөөн алдаа дутагдал байх шиг.(Хүмүүсийн  twitter,блогийг уншиж байхад) Харин энэ киног үзээд шүүмжлэмээр санагдчихлаа.Бүр хэлмээр санагдаад хэл загатнаад болдоггүй. Киноны хувьд сайн л болсон юм байлгүй дээ.Харин ямар хурдан хурдан үйл явдал өрнөдөг юм бэ?Тэр гол дүрийг охиныг ямар хямдхан болгож дүрслээ вэ? Хайр сэтгэлээс тийм хурдан урваж болно гэж үү?Найз залуутай байж өөр залууг дуудаж зугаалах нь муухай биш үү? Хэн ч гэсэн найз охиныг нь хүн айлгавал өмөөрнө биз дээ.Харин Хангай гэдэг залуугийн дүр аймааааар тэвчээртэйм билээ. Мэндээ нь аймаар хүн чанаргүй залуу, найз залуутай охинг урвуулаад. Би киноны зохиолч, найруулагчид л гомдоод байгаам. Ердөө ямар ч баялаг үйл явдал байхгүй, баахан хужаа санаатай, дээрээс нь Монгол охин, хайр сэтгэл үерхэлийг  маш хямдхан болгож дүрсэлсэнд л…

23 thoughts on “Би чамд хайртай 2 үзлээ.

  1. Хэт хэтрүүлэгтэй болсон нь үнэн лдээ. Тэгэхдээ яахавдээ уран сайхны халилт гээж юмыг хэт хэргэлсэн байхгүй юу хэхэ

    • Энэ киног ч үзээгүй л дээ. Хүмүүсийн ярианаас сонсохнээ онцгүй л юм шиг байна.

      Хямдхан этэр гээд, энд бараа зараад байгаамуу та нар. Наадах чинь л хямдхан сэтгэлгээ байна даа.

  2. Монглолын охидуудын одоогийн дүрх төрх л байна ш дээ.Тэрэнд чинь юун д гомддог юм бэ ха ха

  3. Гэхдээ л гомдмоор юмаа өрнөл хэсгийг нь ахиухан хийхгүй дээ . Жишээ нь Сар гарнаа Золбоо гээд л Хангай уйлдаг хэсэг шиг тийм өрнөл гэхиймуу даа .Хэрвээ Хоол байсан бол давс нь багаджээ. ^_^ lol

  4. Зарим нь муулж зарим нь магтах нь ардчиллын хамгийн сайхан зүйл. Надад лав таалагдсан энэ кино

  5. Ер нь бол хайр хямдхан болсон гэдэг нь үнэний ортой юм шигээ.Гэхдээ зөвхөн охидууд ч биш залуучууд ч гэсэн мөнгөтэй айлын охин эсвэл өөр шалтгаан харж явдаг болсон юм шиг байна лээ.
    Жинхэнэ хайр их л үнэ цэнэтэй олдох байхдаа. Юу гэсэн үг вээ гэвэл хаана жинхэнэ үнэнч сэтгэл,жинхэнэ зориулга /Амиа ч өгөхөөс буцахгүй сэтгэл/,өршөөл,уучлал,итгэлцэл зэрэг байна тэнд л жинхэнэ хайр оршин байх гэж бодож байна.
    Тэгэхээр зөвхөн охид тийм болсон биш харин тийм хүмүүсийг төлөөлөн харуулсан байх

  6. Харин тиймээ яг чиний бичдэгээр нэг тиймэрхүү л болсон билээ юун 1-р ангиасаа сайн хийх тэрний 50%-д ч хүрсэн гэхэд хэцүү л болсон байна лээ.
    Ганц хоёр магтах зүйл гэвэл тэр: хальсны чанар болоод дуу оруулалт бас гайгүй болсон байна билээ.

  7. ugaasaa uyrhel chin udahaaraa l utgaa aldchihdagshdee. shine deer n uchraa olchvol goyo bhgu yu. tehdee ter bi gantshan uuriiguu l sonsoj chadah gazar ochmoor bna gesnee ter udruu mashind babluultsan bdgiishd. margaash n ambii uurlaad l mashin avaad yavchlaa gej. ter ch bas arai l funny shuu

  8. er ni bol odoo tsagt iim bna shuu xumuusee odoo nuugaad yaxav l gesen utga garch irj bgaa ym aa
    nuguu talaas delgeriin xair setgel mendeegeer ilerch emegtei ni tatagdaj bgaa baix
    za tegeed yr ni odoo tsagt xussen oxintoigoo taniltsaad 2 xonood l untaj bolno shuu de
    uul ni tsus ariun baixiig emegteichuud gedeg biz dee
    erchuud tegeed bolson ideenees yaj butsax ve de

  9. ene koninii xamgiin goy xeseguud ni jujigchin Purevmaa
    bsan
    ter xun bol gaixamshigtai emegtei
    tuxain ued xer olon zaluus araas ni zuij bsan bol

  10. Монгол охидууд хараад байхад харин ч эрт төлөвшдөг. Хайр сэтгэл, харилцаанд илүү бодитойгоор ханддаг юм шиг байдаг шд. Чи бас л кинон дээр үзүүлсэн шиг охинтой учирч явсан бол бүх охидыг тэгж дүгнэж болохгүй. Especially, you can not post comment like this on public media, if it is just your opinion. Монгол охидууд хөнгөмсөг гадаад охидууд тийм биш гэсэн аястай юм биччихсэн. Чиний ээж ч эгч ч Монгол эмэгтэй. Тэд нарыгаа бас л хөнгөмсөг гэж бодож явдаг уу?

    • Би ердөө гадаад охидуудын талаар бичээгүй.Зөвхөн монгол охин гэж бичихээр гадаад охидууд төлөвшилт муу гэж хэлээгүй ээ.Бам Монгол охидуудаа ч төлөвшөөгүй гэж бичээгүй.Зүгээр кино баялаг үйл явдалгүй болсонийг л хэлсэн.

  11. санал нэгдэж байна шал утгагүй ямар ч үйл явдалгүй, эмэгтэй хүний хайр дурлал арай ч тийм биш байхаа суух гэж байсан залуугаасаа тийм ч хурдан салах ухамсар одоохондо монгол охидуудад суугаагүй байхаа бас тэр залуудаа хайргүй байлаа байлаа гэхэд эрчүүдийг зүгээр л тэгээд хаячих ухамсар байхгүй байхаа ядаж танилцаад 2хоносон залуу биш ямар, бүхэл бүтэн суух гэж байсан залуу шүү тэгэхэр зүгээр л киног 1.20 минутанд багтаах гэж хүний сэтгэл хайран 1.20 минутыг нь барсан үрсэн кино хийх юмаа олж ядсан бол ямар ч сургамжгүй , сонирхолгүй сэтгэл хөөрөлгүй тэр киног үзээрэй утгагүй юм хайран 1.20минут минь эмэгтэй хүн тийм биш. би эрчүүдэд хайртай монгол эрчүүд мандтугай

  12. Uu iim hojuu uzej baigaa yumuu? Hundsun sedviin aguulga TAALAGDAJ bna mun hunteigee duij baigaad bayartai baina… Tiimee, sanal neg bna. Uran buteeliin talaar shuumjlelgchid bii bailgui dee. Medeej mongol ohidiigoo doromjilj HUJAA sanaa gargaj hiigeegui l baih. Gehdee amidraliin dur bol chi. Hurts tod uhaan, shudarga erchuud olon baigaasai…

  13. ene kino dajgui bolson ch bi chamd hairtai 1iigee guitsej chadkum bn aa. bi chamd hairtai 1 deeree Urlee uvul ohinoo gargasan baisan tegtel 2 deer n ohiniih n tursun udur uvul bish bas joohon amidralaas hazaichihsan ym aa 25tai hun 18 19tei huuhed bdaggui sh d

  14. ene kino dajgui bolson ch bi chamd hairtai 1iigee guitsej chadkum bn aa. bi chamd hairtai 1 deeree Urlee uvul ohinoo gargasan baisan tegtel 2 deer n ohiniih n tursun udur uvul bish bas joohon amidralaas hazaichihsan ym aa 25tai hun 18 19tei huuhed shig bdaggui sh d

  15. Энэ киног үзсэн чинь дажгүй л кино болсон байна шүү дээ. Хангайгийн дүр бол үнэндээ зан чанарын доголдолтой, ууртай хүнийг харуулсан байна. Тийм хүнтэй насаараа амьдрана гэвэл хэцүү биздээ. Охин нь яахав ганцаардсан хэцүү үедээ сайн хүнээ л бодийшд. Тэгээд л Мэндээ рүү залгаж байхгүй юу. Хүнд чинь бас сэтгэл гэж байна шд. Заавал хэцүү хүнтэй зууралдах албатай биш. Тэр хүн нь ч өөрийгөө өөрчилж, хайрыхаа төлөө бууж өгөхгүй байж болох байсан ч тэгээд гадаа нь жаахан суугаад яваал өгсөн шд. Угаасаа өмнө ч гэсэн салж байсны тэмдэг нь нэг зүүлтнийхээ өрөөсөнтэй ижил зүүлт дархан дээр очиж хийлгэх гээд байсан шд.Кино үзэхдээ шүүмжлэлийн нүдээр биш, харин суралцсан зүрх сэтгэлээр үзэж байх хэрэгтэй.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s