Парисын дарь эхийн сүм


Anarkia…, …Зүрхэндээ ганцхан хүнийг л тэврэмээр байна…, …Хайр дурлал хэнийг ч ялгадаггүй…, …Хайр дурлал атгаг байдаггүй…, …Хайр зөвхөн аз жаргалыг өгөх гэж тэмүүлдэг биш гэж үү?…

Найзуудтайгаа хамт Улсын драмын эрдмийн театрт анх удаа жүжиг үзлээ. Францын нэрт яруу найрагч Виктор-Мари Гюгогийн алдарт “Парисын дарь эхийн сүм”. Уг бүтээл Монголын театрын тайзнаа анх тавигдаж байгаа юм гэсэн шүү. Надад бол зөндөө анхны анхны давхцаад гоё байлаа.Би эх зохиолыг нь уншаагүй ч хүүхэлдэйн кино, киног үзсэн бас дуунуудын сонсох дуртай.
Театрын хөшиг гунигт хийгээд агуу хайрын түүхээр нээгдэж жүжиг эхэллээ.
…Час улаан даашинзтай залуухан бүсгүй хөгжилтэйгээр бүжин наадах нь нэн жаргалтайг эс бөгөөс гэнэн хонгор зантайг илтгэнэ…

Эсмеральда
Найруулагч М.Наранбаатар сайн найруулжээ.Жүжигчид ч мөн сайн тогложээ.Зарим нэг тэнүүлчдийг (Тэнүүлчид болж тоглосон жүжигчид) эс тооцвол.Цэрэндавга гуай угаасаа л Ардын жүжигчин юм билээ. Б.Жаргалсайхан, Б.Нармандах, Г.Амгаланбаатар нар ч маш  сайн байлаа.
Эсмеральда-У.Уранчимэг, Квазимодог – Г.Эрхэмбаяр хамгаас сайн байлаа, Баяр хүргэе!

Харин дуунууд нь нэгэн хэвийн аялгуутай, адилхан, байсан нь л жаахан тиймэрхүү…

За тэгээд хүмүүсээ ямар ч үед, юу ч тохиолдсон хамаагүй хүн чанар сайхан сэтгэлээр дүүрэн байгаарай. Энэ хорвоо хайр, аз жаргал, элбэрэл, инээд баясалаар дүүрэн байг.
Эсмеральдагийн гоо сайханд дурлаад атгаг санаа агуулсан өөдгүй хүмүүс шиг залуус минь бүү байгаарай.Зүрээр л гоо сайхныг магтан дуул, аз жаргалыг л түгээ…


Хайр заавал хайрлуулах гэж байх ёстой гэж үү?
Хайрла энхрийл халамжил, харамгүй хайрыг түгээ
Хамаагүй ээ тэр чамайг бас хайрлах албагүй
Эр хүн заавал бүхний өмнө цэх зогсох албатай гэж үү?
Эмэгтэй хүний өмнө, хайр дурлал, гоо сайхны өмнө сөгдөж яагаад болохгүй гэж…

5 thoughts on “Парисын дарь эхийн сүм

  1. Тухайн өдөр үзэж чадсангүй ээ гоё л болсон байлгүй дээ хө гэхдээ найз нь наадхыг чинь Италийн нэгэн ТV-ээр бүхэл бүтэн дэлхийн хэмжээнд тавигдсан дуурийг үзэж байсан . даанч дуунаас нь өөр юуг нь ч ойлгож чадаагүй үйл явдлаас нь бага зэрэг гадарлаж байгаа юм чинь ккк тэр Итали хэлийг нь ална гэсэн ч мэдэхгүй юмдаа. Дараахан нь оддын эрэлд орсон 3 залуу монголоор дуулж байсан даг .
    Италчууд бол аймар авдагын байна лээ тэр тайз энэ тэр гээд л хэзээ монголчууд тийм орчинтой болхын болоо.
    Монголыгоо муулах гэсэнгүй ээ

Leave a reply to serdaram Хариулт болиулах