Миний бага нас, ховор агшин


Миний бага нас баян тансагд умбаж өнгөрөөгүй ээ, бас ядар ч зовж ч өнгөрөөгүй,жирийн бор амьдралаар аз жаргалтай хийгээд хариуцлага дүүрэн өнгөрсөн.Дээрээ эгчтэй ч гэлээ айлын том эрэгтэй хүүхэд болохоор хар нялхаасаа л тусад орж аав, ээждээ тусалж хэзээний л том хүн шиг хэрсүү байж дээ.
5 настайдаа аавыгаа дагаж хонинд явж дараа жилээс нь ганцаараа хонио хариулж эхэлж билээ. Надаас бас нэг алиахан хонгор дүүгийн минь булаагаад явсан 1995 оны хавсарган хавар  ээж аав минь талийгч дүүгий минь аваад эмнэлэг явчихсан араар би эгч дүү 2 тойгоо айлд байж  8 настай  хурганыхаа уутыг ч сайн даадгүй байж их цасанд дунд хонинд явж малаа гардан төлүүлж байлаа. Бага насны хамгийн хэцүү ажил  дүн хүйтэн алтайн өвөл үүрээр босч алтайн өндөр сарьдаг уулсруу таран бэлчсэн 100 гаруй сарлагийг хурааж ирэх байлаа.Ээжийн минь хичнээн их дулаалж урласан гутал алтай нутгийн хүйтэн жавараас эзэн жаалынхаа хөлийг дааруулахгүй байж чаддагүй л  байсан.

Би маш эрт ухаан орсон болохоор бүхнийг санадаг. Ямар ч байсан 4 наснаасаа хойшхи бүх зүйлийг санадаг.

За тэгээд алтай нутгийн  малчин хүү 1995 онд сургуульд орж гэрээрээ сумын төв орж ирж, зун нь буцаж мал дээрээ гараад л.

1998 оны зун Манайх Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд нүүн ирж аав ээж 2 минь хөдөө бүр суурьшиж  би эгч дүүтэйээ 3-уулаа тусдаа гарч Дарханд 2 өрөө цэвэрхэн байрандаа  догь амьдардаг байлаа шүү дээ.Би 11 настайгаасаа өрх толгойлж одоо болтол өөрөө  гэр бүлээ зохиогүй ч өрх толгойлсоор л явна.

Крант эвдрэх, ус алдах тог тасрах, разетка эвдрэх, цахилгааны автомат тоолуур хулгайд алдагдах гээд өчнөөн асуудал гарна бага болохоор их барьц алдаж санаа зовдог байсан.

Дуудлага өгөөд жоохон хүүхдийг тоож слесарь сантехникч, цахилгаанчид нь ирэхгүй. Ингэсээр байгаад би  сантехникч бас цахилгаанчин болсон доо.

Нэг удаа сурагчдын өвлийн амралтаар бид 3 хөдөө гэртээ хариад ирсэн чинь манай баар хагараад ус алдаад манайхаас доош айлуудыг, орц хонгилыг будаа болгоод хаясан байсан.Манай байрны ах эгч нар манай хаалгийг эвдэж ороод хамаг эд хогшилыг маань хураагаад акт үйлдээд баар хааж усын арчаад хаалга хадаад орхисон байдаг байгаа. Манайхаас баахан төлбөр нэхэх боловуу гэж бодсон чинь бүгдээрээ л дор бүрнээ туслаад л, санаа тавиад л би маш их баярласан. Ер нь манай байрныхан манай 3 гээд л бид 3-т бүгд  сайн байж тусалж дэмждэг байсан.Микрийн Ёотон 4-33  тоотод өнгөрүүлсэн он жилүүд минь дээ…хэ хэ.Байрныхаа хамт амьдарж байсан айлуудад ах эгч нартаа баярлаж явдаг шүү.

За за баахан юм нуршчихлаа.Нээрээ надад ер нь зураг ховор доо.Багын зураг бүр ч ховор.Долоодугаар ангиас өмнөх зураг ердөө 5 байдаг.

Хамгийн хөгжилтэй зураг нь.

Жич:Энэ зургийг авахуулах гэж бөөн юм болсон юм.Инээгээд инээгээд… тэгээд би гүрийгээд дээшээ харчихсан юм.Ямар ч нөгөө хувцас энэ тэрээ сольж өмсөөгүй…бахь байдгаараа….

16 thoughts on “Миний бага нас, ховор агшин

  1. Гоё л зураг байна шдээ. Зураг авахуулах гэж их юм болдог байж дээ тэ. Пилонкийг нь гэрэл зохиулаад л… Багадаа их сахилгагүй байж. Хүүхдийн машин эвдээд л нуучихдаг хэхэ. Гэртээ ганцаараа үлдэхээр байшин дээрээ гарч суугаад л өдрийг өнгөрөөдөг байлаа. Хүүхэд нас хамгийн гоё, Хамгийн жаргалтай үе. Одоо бол тийм биш юм байна. Бүх юм өөрийн толгойн дээр.

  2. Би хөдөө өссөн ч дандаа машин хийж чирж тоглодог байлаа.Хамгийн сүүлд 9 дүгээр ангидаа машин хийж тоглож байгаад хүмүүсээр шоолуулаад тэгээд хамаатныхаа нэг дүүдээ бэлэглэж байсан.

    • Нээрээ юу?энэ зургийн өндөрийн хэмжээ бүгд яг эсрэгээрээ өөрчилөгдсөн байгаа биз.

  3. Yooy yamar goy yum bichee we! Chi bid 2 chin neg nutgiih yum bishvv… Bi hedii huduu mal deer usuugvi ch huduu emee deeree ochij huduunii batsaanuudtai barildaad Tuwiih bolohooroo Joohon doojoo muutai🙂 dandaa unana Sharandaa uilaad aaw eejid helne… xexe Genen buguud tsailgan… Manai nutag saihan nutag shvv vgvi ee ter
    Altain uulsiin Svrleg saihniig ee… Yarih ch yum bish…
    Arwan jilee tugsuud l end irsendee Nutagtaa ochij neg saihan Urd uuliinhaa oroi deerh LAKATAR deer garhiimsan…
    Yoo bvr nvdend haragdchihlaa😉

  4. wow vneheer goe bolson bn aa
    chi shvv
    neeree goe bn aa
    bid nar hodoonii iin saihan iim goe mongol hvn bolj torson doo vneheer baharhaad baharhaad duusashgvi gaihamshigtai hvmvvs shvv
    bas egch ni dvvgeeree baharhaj bn aa ajiliin amjilt ulam goe goeym biteej setgeeree good luck

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s