Хамгаас хайрт ээждээ – Одоо та минь жаргах ёстой…


eej

Миний ээж хамгийн сайхан ээж.Ээж болгон  хүүдээ охиндоо энэ ертөнцийн хамгийн сайхан ээж.Миний ээж хамгаас ухаантай бас чадалтай, хамгаас тэвчээртэй.

Амьдрал  ээжийд минь тийм ч нигүүлсэнгүй хандаагүй ээ.Ээжийнхээ туулсан замыг эргээд харахад жаргалтай байсан гэхээсээ илүү амьдралд тохиолддог олон нугачаан дунд дэнсэлж, бас тэр бүгдийн эсрэг тэмцэж  үр нь болсон эгч дүү бид 3-ийнхаа төлөө сэтгэлээ зовниж явсан нь их.Хүнд заавал тохиолдох ёстой бэрхшээл гэж байдаг юмуу? Харин миний ээжийд энэ хорвоо арай илүү зовлон үүрүүлсэн юм болов уу.

Айлын 11-н хүүхдийн отгон нь болж анхнаасаа л ээж минь сондгой тавилан заяасан гэлтэй.Эрхи танхи, эгч ахдаа эрхэлж өсөх ёстойсон. Гэтэл тэгээгүй ээ… Харин жам ёсоороо амьдралаа хөөгөөд зөвхөн өөрийнхөө хар толгойг бодоод хот хаяад явсан тэднээс нэг ч тусламж гуйгаагүй… хөгшин болсон ээж ааваа асарж, соц нийгмийн хариуцлагыг орхиод явсан ах эгч нарынхаа өмнөөс үүрч хөөрч баясаж тоглож наадах хүүхэд нас нь хариуцлагаар дүүрэн өнгөрсөн.

Дунд сургуульд орж онц сурж тэр үеийн хүүхдийн байгууллага Пионерийн зөвлөлийн дарга, бүлгийн удирдагч хийж манлайлж явсан.Одоо хүртэл үеийхэн дандаа ярьдаг.Тэгж онц сурж байсан мөртөө яагаад их сургуульд  яваагүй юм бэ гээд л…Миний ээжийн  8 төгссөн хувийн хэрэгт “5” -с өөр дүн байдаггүй.Наймдугаар ангид байхад нь ЗСБНУ-н нэгэн коллежид суралцах урилга ирж ээж минь явна гээд ээжтэйгээ нийлээд шинэ дээл хийж өмсөөд Ховд аймгийн төв орж байсан гэдэг.Харин догдолж хөөрсөн тэр их сэтгэлийг социалист нийгмийн тэр үеийн нэгэн хурган дарга хөөцөлдөж байж миний ээжийн нэрийг хасуулаад охиноо явуулж ээжийг минь бүхний эцэст доголон нулимстай үлдээж байсан гэдэг.Тэр дарга бас, тэр муу сурлагатай охиныг нь  би маш сайн танинаа.

Өвөөгийн бие муудаж  8 ангиас ээж минь аргагүй эрхэнд сургуулиас гарч аав ээжээ асарч, хаяад явсан ах эгч нарынхаа өмнөөс нэгдэлийн сарлаг хариулж цэцэг цэврүү шиг насаа гадаа гарч эр, гэрт орж эм болж өнгөөрөөсөн. Адуу бугуйлдаж эмнэг сургаж тэмээ ачаалж, хээр хонож хэр баргийн залуугийн хийж чадахгүйг хийж гайхуулж явсан гэдэг.Мэддэг хүмүүс нь ээжийг минь ёстой гайхдаг биширдэг байснаа ярьдаг. Гэхдээ миний ээж хаяад явсан ах нарынхаа өмнөөс л аргаггүй эрхэнд эр болж байсан.Учир нь нэгдэлээс эмнэг адуу тэмээ сургах сур элдэх төлөвлөгөөг заавал биелүүлэх ёстой байсан.

Миний ээж хамгаас сайхан бүсгүй.Миний ээжий чинь торомгор алаг нүдтэй хацар нь хонхойж инээдэг, сайхан хар гэзэгтэй бомбогор цагаан царайтай хөөрхөн охин байсан байкуу юу.Миний ээжийн  туулж өнгөрүүлсэн амьдрал нь  сайхан төрсөн шигээ дардан сайхан байгаагүй ээ. Миний аавтай 1985 онд айл гэр болж галаа бадраасан.Анхныхаа хүүхдийг төрүүлээд 5 нас хүргээд алдсан.Дараа дараагийн хүүхэд нь бас хэлд, хөлд, тусд орж хүн болж байснаа нь гэв гэнэт л бурхны оронд очоод ээж аав минь нүднийхээ нулимсны сувгийг хаттал уйлсан.Хүний нүд нулимастай байдаг бол миний ээжийн нулимсны суваг нь хаттчихсан. Арга ч үгүй дээ 9 хүүхэд төрүүлээд эцсийн эцэст эгч бүү бид 3 хүн болсон юм.Очоогүй хүрээгүй эмнэлэг, лам хар байгаагүй гэдэг.Тэр үед эм тариа олдохгүй аав минь шөнөөр айл айлын хаалга цохиод, аймгийн төврүү шөнө машинаар давхиад үнэхээр хэцүү байсан гэдэг.Би тэр үеийн нийгмийг МАХН-ыг үзэн ядаж байна.Хэрвээ тэр үед ардчилал эрх чөлөө байсан бол одоогийн шиг байсан бол би олон ахтай, олон эгчтэй, олон дүүтэй, ээж аавын минь нүдэнд гуниг хураагүй  байж болох л байсан байж магад…

Тэр их гуниг харууслын дараа газар дээр хүн болж өссөн бид 3-ыг харж баясаж, зөвхөн биднийхээ төлөө л хорвоог туулах чадалтай үлдсэн.

Миний аавыг бас алдаж онож (аав мөрийтэй тоглож  биднийг бүр байдаг үгүй ч мартаж эхэлсэн) явахад  уужуу тайван сэтгэлээр хандаж аавыг минь ухааруулж татаж авсан агуу их сэтгэлийн тэвчээртэй хүн.

Аавтай гэрлээд буудлын тогооч, яслийн асрагч, эмнэлгийн асрагч гээд л дандаа шөнө дутуу нойртой хонодог ажил хийж байсан.Аав хээрийн ажилтай сардаа л нэг гэртээ ирдэг байсан хүнд үе зөндөө байсан.

Шилжилтийн нийгмийн бараан үед аав ээж хоёр минь хоёулаа цомхотгол орж  өөрөөсөө хоолоо харамлан олдсон бүхнээ бид 3 -т л өгдөг байлаа.Тэр үед үнэхээр хэцүү үе байсан хүмүүс мэдэж байгаа.Би наснаасаа эрт ухаан орсон болохоор би бүгдийг санадаг , бүгдийг мэддэг.Манайх тэгээд л хөдөө мал дээр гарч билээ.

Харин аав ээж хоёрт минь ээж ааваас нь үлдээсэн хөрөнгө юу ч байгаагүй ээ. Бүхнийг ариун цагаан хөдөлмөрөөрөө бий болгосон.Нэгдэл тарж аав ээж хоёр хувьцаагаар ирсэн таван үхэр дээр нь 22 хонь  унага даага нийлсэн 4 адуу ингээд л манай хөрөнгө байлаа.Харин одоо манайх хотоороо дүүрэн цайсан цагаан буянтай, Ар өврөөрө дүүрэн адуу үхэртэй айлдаа. Энэ миний аав ээжийн ёстой уйгагүй хөдөлмөрийн үр дүн шүү дээ.

1998 онд ээж аав минь бидний төлөө, биднийг соёл боловсролтой хүн болгох гэж Төв рүү Сэлэнгэд нүүж ирж байлаа.Эгч дүү бид 3-ыг дарханд сургуульд оруулаад хүний нутагт бас л бид 3-н төлөө зүтгэсэээр л…Ач буянаа хайрласан Сэлэнгэ нутагтаа мөргөм үү…

Ээж маань хөдөөнөөс бид 3-г эргэж ирэхдээ 2 хонины махыг холбож үүрээд боорцог, ааруул идээ, бас бус юмыг төвөггүй өргөөд явдаг байсан.Миний ээжээс өөр ямар ч эмэгтэй өргөхгүй байх. Миний ээж мөн ч их сэтгэлийн зовлон туулсан хүн.Харин одоо ээж минь хүүхдүүд чинь өсөж том боллоо.Одоо та минь жаргах ёстой.Зовсоны эцэст жаргадаг гэдэг шүү дээ…

5 thoughts on “Хамгаас хайрт ээждээ – Одоо та минь жаргах ёстой…

    • Зүүний сүвэгчээр ч багтах он жилийн урсгалд
      Зүгээр л дэргэд минь байж хайрла
      Ижий гэж дуудах болгондоо баярладаг
      Ижил хэдэн хүүхэддээ урт насалж хайрла!

  1. Аав, ээж нар маань өөрсдийнхөө биеийг анхааралгүй, үр хүүхдүүд бидний төлөө л зүтгэдэг. Хүнээс дутахгүй эрдэм мэдлэгтэй болгохын төлөө хамаг байдагаа бардаг. Энэ бүгдийн төлөө бид нар сайн ч сурч чадахгүй, эцэг эхийгээ зовоогоод л…

    Аав, ээждээ хүн болгон хайртай. Гэвч хүүн таньдаа хайртай гэж хэлж чаддаггүй.

    Харин найз охин/залуу/, эхнэртэй /нөхөр/ бол хэлээд л байдаг.

    • Харин тиймээ. Амьдралын хууль давтамж болохоор л болоод байгаа. Үгүйсэн бол…

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s