Оюутны байранд оюутнууд л амьдрах ёстой.


Монгол улс чанартай чанаргүй их дээд сургуулиудын тоог хүн амын тоотойгоо харьцуулсан харьцуулалтаараа лав л дэлхийд тэргүүлэх байх.Зөвхөн Улаанбаатарт л гэхэд 100 гаруй их, дээд сургууль, коллеж байдаг. Хөдөө орон нутгаас 50-60 мянган оюутан хотод ирж сурдаг. Эдгээр оюутны дөнгөж 10 мянга л оюутны байраар хангагддаг.
Цаана үлдсэн 40 -50 мянган оюутныг бүр ярихаа больё.Нөгөө 10 мянгад бас орох ёстой оюутнууд бас орохгүй. Ар өврийн хаалгаар оюутан бус нь орох нь их.Тэдгээр хүмүүст хүн чанар, хүний мөс гэж байна уу? Хөөрхий дөө нэг ч төгрөгний орлоггүй, амьдрах газаргүй тэднийг өрөвдөх сэтгэл төрддөггүйм байхдаа.
Хүн чанар, хүний мөс байхгүймаа гэхэд тэр хүмүүст ичих гэж булчирхай бас байдгүйм байхдаа.Сургууль төгчихөөд оюутны байр хөөцөлдөөд явж байгаа нэгэн бол хамгийн арчаагүй хүн шүү…
Би КТМС энэ жил төгссөн.Оюутан байхдаа 3 жил оюутныхаа байранд амьдарсан (Амьдралын маань нэг нь сайхан үе, сайхан дурсамж үлдэж хоцорж дээ).Байранд орох гэж бас бөөн юм болно.
Ер нь монголын бүх оюутны байр адилхан булай явдал их гарна.Би өөрийнхөө сургуулийн  оюутны байрны хөгийн явдлуудыг бичье.
Ингэхэд оюутны зөвлөл, оюутны холбоо нь бас хөөрхөн хахууль энэ тэр аваад сурцаааааааан. Адилхан байж нэгэндээ тэгж хандаж байгаа нь үнэхээр өрөвдмөөр дүр төрх. Манай манай үеийн залуучууд үнэхээр арчаагүй, хөгийн үзэлтэй болжээ…
За тэгээд Оюутны холбооний нэг томоохон албан тушаалтай оюутны хамаатан садангийн хүүхдүүд дүү нар нь орно.
Оюутны холбооны дарга асан нар эхнэртэйгээ амьдарцгаана.Төгсөөд хэдэн жил дараалан амьдрана.Бас хэд хэдэн өрөөг өөрийнхөө мэдэлд авчихсан найз нөхдөө амьдруулаад л том дарга нар ч өөр шүү.
Ингэж оюутны байранд амдьдраад байхаар өөрсдөө өөдөлж дэвших үү?
Би нэг охин танина л даа.Сургуулийнхаа байранд 3 жил ангийхаа хүүхдүүдтэй хамт байсан.4 дэхь жилээ КТМС – н захирал Очирбат гэдэг хүнийг найрсчихсан гээд нэг  ахтайгаа  байдаг байгаа.Тэр ах нэг жоохон оюутанг гадаа хонуулж байгаа гэдэгтээ санаа зовоогүйл байх.
За тэгсэн дараа жил нь төгсчихөөд бас л 5 дахь жилээ бас нөгөө  ахтайгаа хамт дээр дурьдсан Очирбат эрхэмийг найрсан гээд бас нэг жил болов.
Харин саяхан КТМС байранд ормоор байна гээд явж байх юм.

Эцэст нь цөөхөн хэдэн оюутны байранд оюутнууд л амьдарч байх болтугай!!!

6 thoughts on “Оюутны байранд оюутнууд л амьдрах ёстой.

  1. Би нээк бизнесийн хүн бишээ.IT чиглэлын хүн дээ.Бас дээрээс нь би хэллэгээрээ л биччихдэгийн. Гэхдээ шүүмжилсэнд баяраллаа.Бүр уур хүрээд хамаагүй сараачсан юм.Алдаагаа заснаа.Харин чи хэн бэ?Бодвол манай сургуулийнх байх тэ.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s