Улс төрчдийг биширмүй


Миний хамгийн биширч явдаг хүмүүс бол улс төрчид , тэд олноос онцгой ид шидтэй , агуу хүмүүс.Нэг нь гарч ирээд л сайхан юм яриад л, бусад нам эвсэлийнхээ хүмүүсийг хамгаас аюултай , хулгайч дээрэмчин , зальт этгээд болгоод хөдөлшгүй баримтаар нотлоод  хүмүүсийг итгүүлнэ. Тэгэхээр  ийм аюултай этгээд одоо ч өнгөрсөн дөө хамаг булхай нь илчлэгдлээ одоо ч шоронд сууна даа …Ямар ч ид шидтэй байгаад энэ хэргээс мултрахгүй , яана даа

Гэтэл нөгөөдөх нь мэдээлэл хийгээд нөгөө айхавтар яриад байсан баримтуудыг няцаагаад бүр харин нөгөө өөрийг нь хэрэгт оруулсан талынхаа улс төрч , нам эвсэлийг эргээд харин хэрэгт оруулаад хөдөлшгүй баримтаар нотлоод  ард нийтийг итгэхээс аргагүй байдалд оруулна…

Өө дээр яриад байсан нөхөр ямар худалч нөхөр вэ?Хүн ингэж гүтгэсэн юм чинь одоо лав шоронд орно доо…

Гэхдээ хэзээж үгүй дахиад л худал хуурмаг , мөнгө хахууль , албан тушаалын тасралтгүй гинжин хэлхээ үргэлжилсээр л…

Хамгийн гол ид шид нь ямар ч нөхцөл байдал үүссэн үед   , өөрийн эсрэг гарсан мэдэгдэлийг нязаагаад аваад гардагт л байгаамдаа. Ингэж нязаахдаа яг таг эсрэг мэдээлэл хийдэггүй зүгээр л хэдхэн үгээр яг бөхийн хүчийн дагуулж мэх хийж давдаг шиг , хүчийг нь дагуулаад л өөрийгөө нэг сайхан цэвэрхэн амьтан болгож байгаамдаа.

Би улс төрийг биш , улс төрчдийн энэ байдлыг л сонирходог.За энэ нь ингэж хэлэв.Нөгөөдөх нь яаж гарах болдоо ямар арга хэрэглэх болдоо гээд л…Ёстой биширмээр хүмүүс шүү.

Тэгэхээр ард түмэн минь өөр өөрийн ухаантай байж бодож цэгнэж байхгүйл бол , ид шидтэнгүүдэд шууд л итгэж болохгүй шүү.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s