Төслийн менежерийн үүрэг


Төслийн менежер төслийг ажиллах хүч,материал хөрөнгө мөнгө цаг хугацааны урьдчилан тооцсон түвшинд удирдан хэрэгжүүлэх үүрэгтэй.Төсөл хэрэгжих явцад материалын үнэ өөрчлөгдөх нөөц багасах зэргээр нөхцөл байдал өөрчлөгдөж болох учир менежер төслийг нөхцөл байдалтай уялдуулан шинжилж, төлөвлөгөө графикийг өөрчилж зохицуулах чадвартай байх ёстой юм. Төслийн удирдагчийн гол зорилго бол ажлуудыг цаг хугацаанд нь хуваарлагдсан хөрөнгийн хэмжээнд, техникийн заавар журамд заасны дагуу гүйцэтгэх боломжоор хангахад оршино.Цаг, хөрөнгө хүч, чанар гэсэн 3 үзүүлэлт төслийн удирдагчийн байнгын хяналтанд байх ёстой.Учир нь энэ 3 үзүүлэлт төслийн үндсэн хязгаарлалтууд болдог байна.Төслийг амжилттай явуулж цаг хугацаанд нь багтаан чанартай хийж гүйцэтгэх ёстой.
Төслийн менежер нь төсөл гүйцэтгэх багийг удирддаг. Төслийн менежер нь төслийн баг , төсөлд оролцогчдыг холбох үүрэгтэй бөгөөд, хэрэгцээ шаардлагыг тодорхойлж , удирдах нөлөөллийг хэрэгжүүлсэнээрээ төслийг амжилттай биелүүлэх баталгаа итгэл найдварыг төрүүлж байх ёстой.

Төслийн менежерийн үүргээс дурьдвал:

  • Хэрэгцээ болон эрсдэлийг тогтоох
  • Төлөвлөгөө гаргах идэвхжилтийг зохион байгуулах
  • Сонгосон төслийн багаа ,болон бусад оролцогчдыг боломжоор хангах , бэлдэх
  • Төслийн багийг удирдлага , төсөлд оролцогчидтой холбох
  • Тулгамдсан асуудлын цар хүрээг тодорхойлох , үнэлэх
  • Асуудлыг сайжруулах шийд гаргах (Нэн даруй)
  • Төлөвлөгөөний дагуу гарч болох ололт амжилтыг баталгаажуулах , итгэл найдвар төрүүлэх
  • Удирдлагыг амжиллтай хэрэжүүлэх

Чадварлаг төслийн менежер
Чадварлаг сайн төсөл удирдагч төслийн удирдагч доорхи чадвар , шинж чанарууд заавал агуулж байдаг

  • Орчныг соргогоор мэдэрч өрчлөлтөнд бэлэн байх
  • Удирдахуйн чадвараас гадна программ болон техникийн өндөр ур чадвартай байх хэрэгтэй.
  • Харилцааны чадвар: Сонсох , ятгах
  • Зохион байгуулах: Төлөвлөх, зорилго тодорхойлх, шинжилгээ хийх
  • Баг хамт олныг удирдах: Хүнийг ойлгодог, урамшуулагч, бүлгийг зоригжуулагч
  • Манлайлах чадвар: Үлгэр жишээ, эрч хүчтэй, мөрөөдөлтэй (том дүрслэл),тэргүүлэгч , эрс шударга
  • Тэмцэх чадвар: Уян хатан, бүтээлч, тэвчээртэй, шургуу
  • Туршлагатай төслийн мэдлэгтэй
  • Харилцааны ур чадвартай
  • Асуудлыг шийдвэрлэх чадвартай
  • Байгууллагад нөлөөлөх ур чадвартай
  • Итгэл даах
  • Ёс суртахуунлаг
  • Үлгэр жишээ байх
  • Мөрөөдөмтгий
  • Шийдэмгий
  • Сайн мэдээлэгч
  • Сайн урамшуулагч
  • Багийн гишүүдийг дэмжигч
  • Шинэ санааг тодорхойлогч

Чадваргүй менежер

  • Муу үлгэр жишээ болдог
  • Өөртөө итгэлтэй бус
  • Техникийн дадлага туршлаггүй
  • Мэдээллээр хомс
  • Урамшуулагч зангүй гэх мэт  чадвараар муу

5 thoughts on “Төслийн менежерийн үүрэг

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s