Найрамдалын Дархан хот


Би Дарханд 10 жил төгссөн.Төгссөнөөсөө хойш хотод сураад л.Амралтаараа нутагтаа очиход л энд тэнд зөндөө өөрчлөлт , хөгжилт.Анх 1 курсд Улаанбаатард ирэхэд хот гэдэг энэ их айлын хөл хөдөлгөөнд бүр дотор давчдаж толгой эргэмээр ч санагддаг байлаа.Хаашаа ч харан үргэлжлэх барилга орон сууц , гэр хороолол , түгжирж чарлах машинуудад тэгэсгээд л дасчихсан дөө.Харин Дархандаа очсон чинь цаг хугацаа , амьдрал зогсчихсон юм шиг санагдаж билээ…

Манай Дарханы хөгжил , бас сүйрэл нь яг Улаанбаатрын араас шил даган  яваад байгаамаа. Нэг очиход яг хот шиг энд тэндгүй эрээн мяраан зарлалаар дүүрчихсэн байсан.Арга ч үгүй биздээ, монголын 2 дахь том хот юм чинь. Одоо хотын араас утаандаа баригдах өнгө төрхөө өдөрөөс өдөрт л олоод байх шиг.Боловсролын район гэж болохоор дээд сургууль төвлөрсөн газрын ойролцоо Батальон гэж хэсэг бий.Уг нь сайхан орон сууцны хороолол барихаар газар.Гэтэл одоо гэр хорооллыг үржүүлж эхэлсэн байна лээ.Мөн манай Дарханд бараг социализмийн үеэс хойш орон сууц баригдаагүй , байрын үнэ их хотынхоос нэг их зөрүүгүй.Тэгэхээр Дарханд утаа нь суунаглаж , сууж эхэлж байна лээ.Энэ олон барилгын компаниуд хотод газрын хэрүүл хийж байхаар Дарханд хэдэн орон сууц барьвал алдахгүйл байх.Гэхдээ Монгол улсын 2007 оны “Шилдэг бүтээн байгуулалт” – аар манай морин хуур , цогцолбор шалгарсан юм шүү дээ.Нөгөө талдаа бурхан багшийн сэрэг дүртэй.Хооронд холбосон бамбалздаг гүүртэй. Дарханд ирсэн зочид гийчид бүхэн л энд зураг хөргөө авахуулаад буцдаг.Хотын залуучууд зугаалах , болзох газар ховор гэцгээдэг.Тэгвэл манай Дарханыхан нэг иймэрхүү л газартай даа.

darkhan-duujin-guurdarkhanda6

da3

da2

da

7373876

Ингэхэд Монголд бамбалздаг гүүр, бамбалздаг бүжгийн талбайтай баар манай Дарханд л байдаг байх.

One thought on “Найрамдалын Дархан хот

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s