Даяарчлалын үр нөлөө


Даяарчлал нь дэлхий ертөнцөд хэд хэдэн замаар нөлөөлж байна:

  • Үйлдвэрлэл – түүхий эдийн том том захууд гарч ирснээр хэрэглэгчид болон байгууллагуудад гадны янз бүрийн түүхий эдийг олох боломж гарсан. Ялангуяа улс хоорондын түүхий эдийн хөдөлгөөн сайжирсан.
  • Санхүү – томоохон санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч газрууд бий болсноор гадны хөрөнгө оруулалт зэргийг олоход амар болсон.
  • Эдийн засаг – Капитал, бараа бүтээгдэхүүнийг арилжаалах дэлхий дээрх нэг зах зээл
  • Улс төр – заримдаа даяарчлалыг дэлхийн засаглал, эсвэл засгийн газруудын картель (жишээ нь, Дэлхийн худалдааны байгууллага, Дэлхийн банк, Олон улсын мөнгөн сан) байгуулагдаж буйг хэлдэг. Эдгээр байгууллагууд нь нийгмийн болоод эдийн засгийн глобалчлалаас үүдсэн эрхзүйн асуудлыг зохицуулахад чиглэгддэг.
  • Мэдээлэл –   газарзүйн хувьд алслагдсан газруудын хоорондын мэдээллийн урсгал ихэссэн. Энэ нь шилэн кабелийн холболт, хиймэл дагуул бий болж, Интернэт, телефон утас түгээмэл дэлгэрсэн гэх мэт технологийн өөрчлөлтөөс шалтгаалсан нь бас эргэлзээтэй юм.
  • Хэл – хамгийн түгээмэл дэлгэрсэн хэл Англи хэл болж байна.
    • Нийт захиа, факсын 75 хувь нь Англи хэлээр бичигдсэн байна.
    • Дэлхийн радио нэвтрүүлгийн 60 орчим хувь Англи хэлээр байна.
    • Интернэтээр дамжиж буй мэдээллийн 90 орчим хувь Англи хэлийг ашигладаг.
  • Өрсөлдөөн – Даяарчлагдсан шинэ бизнесийн орчинд амьд үлдэхэд бүтээмжээ нэмэгдүүлэх ба өрсөлөх чадвараа сайжруулах шаардлага тулгарч байна. Зах зээл улам бүр дэлхий нийтийн шинжтэй болж буйгаас ширүүн өрсөлдөөнд үлдэхийн тулд зарим салбарууд дахь компаниуд бүтээгдэхүүнээ шинэчилж, технологийг чадварлаг ашиглах хэрэгтэй болж байна.
  • Соёл – соёл хоорондын харилцааны өсөлт. Шинэ шинэ ойлголтууд, өөрийн амьдралын нөхцлөө сайжруулах, гадаадын бүтээгдэхүүн, соёлыг хэрэглэх, шинэ технологи, дадал зуршлыг сурах, мөн “дэлхийн соёлд” оролцох хүсэл тэмүүлэл зэрэг нь олон соёлын нэгдлийг буй болгож байна.
  • Экологи – Олон улсын хамтын ажиллагаагаар шийдэгдэх дэлхийн байгаль орчны асуудлууд гарч ирсэн (Уурь амьсгалын өөрчлөлт, хил дамнасан ус болон агаарын бохирдол, далай дахь хэт их загасчлал, халдварт амьтдын тархалт гэх мэт). Ихэнхи үйлдвэрүүд хөгжиж буй, байгаль орчны зохицуулалт муутай орнуудад байдаг болохоор глобалчлал ба чөлөөт худалдаа нь бохирдлыг ихэсгэж магадгүй юм. Нөгөө талаас, эдийн засгийн өсөлт нь түүхээс харвал “бохир” үйлдвэрлэлийн үеийг туулдаг болохоор хөгжиж буй орнууд зохицуулалт, дүрэм журмаар өөрсдийн амьдралын өртгөө ихэсгэхийг хорио тавиулах хэрэггүй гэж ч маргадаг тал бий.
  • Нийгмийн (олон улсын соёлын солилцоо) –
    • Олон ургальч соёл дэлгэрч, төрөл бүрийн соёлыг мэдрэх хувь хүний боломж ихэссэн. Зарим хүмүүс “импортлосон” соёлыг аюул гэж үздэг, яагаад гэвэл энэ нь тухайн соёлыг үгүй хийх үр нөлөөтэй гэдэг байна. Бусад хүмүүс олон ургальч соёлын үзлийг энх тайван, хүмүүсийн харилцааг сайжруулах боломж гэж үздэг.
    • Олон улсын аялал жуулчлал томорсон.
    • Цагаачлал нэмэгдсэн
    • Орон нутгийн хэрэглээний барааг гадны улс руу экспортлох нь ихэссэн (хоолоор дамжуулан соёлыг мэдэх зорилгоор)
    • Дэлхий нийтийн моодны буюу поп соёл (Pokemon, Судоку, Оригами, American Idol цуврал, Youtube, Orkut, Facebook, MySpace гэх мэт).
    • Дэлхий нийтийн спортын арга хэмжээнүүд (FIFA, Олимп)
  • Техник –
    • Дэлхий даяархи алсын холбооны дэд бүтцийн хөгжил, хил дамнасан өгөгдлийн урсгал (Интернэт, холбооны хиймэл дагуул, усан доорхи шилэн кабель, утасгүй телефон зэрэг технологийг ашиглаж байна.)
    • Дэлхий даяар үйлчлэх жишиг, дүрэм журмууд ихэссэн; жишээ нь зохиогчийн эрхийн хууль, патент, дэлхийн худалдааны зөвшилцлүүд.
  • Хууль/Ёс зүй –
    • Олон улсын гэмт хэргийн шүүх болон олон улсын шударга ёсны хөдөлгөөнүүд бий болсон.
    • Олон улсын гэмт хэрэгтэй тэмцэх хамтын ажиллагаа сайжирсан.
  • Даяарчлалын хаа сайгүй үзэгдэх эерэг нөлөөг харахад амархан ч зарим корпорациудыг даяарлагдахад нөлөөлж буй хүчин зүйлийн л үр дүн байж болох зарим сөрөг үзэгдлүүд байна.
    Даяарчлал – дэлхийн эдийн засаг, нийгэм соёлын нэгдлийн хурдац – нь өнгөрсөн хэдэн жилд олон улсын эдийн засагт хамгийн их хэлэлцэгдсэн сэдвүүдийн нэг болж байна. 20 жилийн өмнө ядуу буурай байсан Хятад, Энэтхэг, болох бусад орнуудын ядуурлын бууралт ба хурдацтай хөгжил нь даяарчлалын эерэг тал байв. Гэхдээ даяарчлалаас үүдэн шударга бус байдал, байгаль орчны сүйрлийг авчирж байна гэсэн эсэргүүцэл гарсаар байна.
  • Бизнес
    Даяарчлал нь бизнесийн ертөнцөд томоохон нөлөө үзүүлсэн. Даяарчлалд орсон бизнесийн орчинд дэлхий ертөнц жижгэрч буй мэт болж, дэлхийн нөгөө талд буй бизнесментэй гудамжны нөгөө талд буй мэт л харилцах боломжтой болсон. Интернэт ба электрон худалдаа нь Гуравдахь Ертөнцийн улсууд дахь жижиг аж ахуй нэгжүүдийг үйлдвэржсэн ертөнцийн том гаруудтай нэгэн дэвжээн дээр аваачиж байна.
  • Даяарчлал мөн ажлын хүчний бүрэлдэхүүнд нөлөөлсөн. Өнөөгийн ажлын хүчийг янз бүрийн нас, хүйс, ёс зүйн болоод арьсны онцлог, гэх мэт олон хүчин зүйлсээр ялгагдах хүмүүс бүрдүүлж байна. Олон ургальч байдлыг удирдах нь үнэндээ 21 дүгээр зууны бизнесийн нэгэн чухал асуудал болж байна.
    Аутсорсинг болон офшоринг гэх мэт хандлагууд нь даяарчлалаас шууд гарсан салбар бөгөөд соёлын ургальч үзэл асуудал болж мэдэхээр ажлын орчинг бүрдүүлсэн байна.

One thought on “Даяарчлалын үр нөлөө

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s