Хараал идсэн 11 сарын 11 ний өдөр буюу Эрүүгийн гэмт хэрэг № хххххх


Би дүүтэйгээ хоёулаа сургуулийнхаа оюутны дотуур байранд амьдардаг л даа. Уг нь 2- лаа хичээлдээ яваад л тав тухтай сайхан л байдаг л даа.Манай сургуулийн байр ч тохилог дулаахан . 2008 оны 11 сарын 11 ний өглөө 08:00 – 09:20 цагийн хооронд нөэтбүүк компьютерээ өрөөнөөсөө хулгайд алдсан.Үнэндээ бараг л амьдарлаа алдсан юм шиг л тэр үед бодогдож байлаа.Учир нь би өөрөө одоо төгсөх курс бөгөөд  төслийн ажилаа сонгоод хийж байгаа. Хараал идсэн 11-11-нээс 2 хоногийн дараа манай төслийн 2 үзлэг болох гэж байхад шүү дээ.Мөн дээр хэзээж эргэж олдошгүй гэр бүлийн хувийн архив, мөн бүхэл бүтэн 4 жилийн хичээл хөдөлмөр , оюуны үнэт бүтээлээ тавиад туучих нь тэр…Та нар төсөөлөөд бодоод үзээрэй.Тэгээд дээр нь дажгүй нөэтбүүк ямар үнэтэй байдаг билээ?

Миний нөэтбүүк Dell Vostro 1000 маркийн

CPU – AMD athlon 64 dual-core 1.83 Ghz

RAM – 1Gb

VGA – ATI radeon 1150 256 Mb

Hard – 120 Gb

LCD – 15.4 inch

Зах зээлийн ханшаар бол 800’000 ₮

Хамгийн гол нь би төслийн ажилдаа үнэхээр харамссан . Би төслийнхөө сэдвээр монголдоо хамгийн сайн мэргэжилтэн ,хамгийн илүү мэдлэгтэй нь болох , дээр нь бас сайн хийгээд багш нараа ёстой ангаатал хамгаална гээд маш их хөдөлмөрлөсөн .

Яг яаж байгаад алдчихаваа гэж бодож байна уу?

Тэгвэл ийм юм болсон юмаа.Би төслөө хийгээд нэлээд хэдэн хоног 04 цаг өнгөрөөж унтаж байсан юм.Хэрэг гардгийн өмнөх шөнө мөн төслөө хийж байгаад бас л тэгээд унтсан.Ер нь нойр их хүрч байсан л даа.Өглөө дүү эхний цаг хичээлдээ явахдаа хаалгаа цоожлохгүй хаагаад гараад явсан байсан.Би нам унтаад 09:20 –д сэрээд компьютер байдаггүй.Тэгээд шууд цагдаа дуудсангүй ээ , хэн нэгэн найз маань тоглож байгаа байх гээд жаал цаг алдаад.Гэвч тэр хараал идсэн нэгэн новш аваад тэр чигтээ.Гэхдээ мэдээж намайг сайн танидаг новш л байгаа , одоо бүр юу ч болоогүй юм шиг надаас тусламж гуйгаад л надтай яриад л байж л байгаа даа аяггүй л бол .Тэр хараал идсэн новш надаас юм ямар нэгэн юм хийгээд өгөөч энэ тэр гээд юм гуйх л гэж орж ирээд л…Тэр новш өөрөө тийм байдалд орвол яана гэж бодож үзсэн болов уу.

Нээрээ энэ хэрэгтэй холбогдуулан үнэн зөв мэдээллийг өндөр үнээр худалдаж авна.
lg_csms@yahoo.com хаягаар холбоо барина уу.Миний алдсан компьютерийн сериал нь
FZ33B2X шүү.

vostro 1000

2 thoughts on “Хараал идсэн 11 сарын 11 ний өдөр буюу Эрүүгийн гэмт хэрэг № хххххх

  1. Hulgai har mortei> Harin aldsan zyiliinhee araas ih haramsah tusam ooriigoo ulam stressdyylne. Yum aldah ni hayahaasaa hetsyy bolohoor bi oilgoj bainaa. Gehdee daraa ni dahiad gaigyi bolnoo. Bi byr ih, yne tsenetei zyilee olon udaa aldaj bailaa. Odoo oortoo aldah yumgyi baigaagaarai gej boddog yum. Ter ni amardaa

  2. Өө ямар дахиад олдохгүй юмаа алдсан биш тээ.Дахиад хэд дахин сайныг авчихна…

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s