Солонгосын гэр бүлийн уламжлал


ger bul

Гэр бүл бий болгох арга хэлбэр, тогтолцоо нь үе үеэрээ, нийгмээ дагаад өөр өөр байдаг. Солонгост гэр бүл гэдгийг “нэг тогооны хоол идэж, нэгэн гэрт амьдарч, амьдрал ахуйгаа хамтдаа өөд нь татах хэсэг бүлэг хүмүүс” гэсэн утгаар хэрэглэдэг. Гэвч энэ нь цаг үеэ дагаар өөрчлөгдөн хувирч иржээ.

Их гэр бүл нь хамгийн ахмад хүн болох өвөө, эмээ, эцэг эх үр хүүхэд нь бүгд нэг хашаанд хамтдаа нэг дор амьдрах уламжлалт гэр бүлийн тогтолцоог хэлнэ. Эрт  дээр үед цусан холбоо бүхий ах дүү нар бүгд нэг дор цугларч амьдарч, газар тариалан эрхэлж, жаргал зовлонгоо хуваалцаж амьдрахыг чухалчилдаг байв. Ялангуяа их гэр бүлд байгаа залуучууд ахмадуудаасаа амьдралын арвин туршлага суралцаж түүнийг нь өвлөн авдаг байлаа.

Орчин үед тус тусдаа амьдрах нь элбэг болсон. Үр хүүхэд нь гэр бүл болохоороо тусдаа гарцгааж, тус тусдаа амьдралаа төвхнүүлдэг. Гэвч том хүү нь эцэг эхээ асарч хамтдаа амьдрах уламжлал одоогоороо хэвээр.

Ургийн бичиг Ургийн бичиг гэдэг нь удам судрыг нэг бүрчлэн тэмдэглэн үлдээж, хойч үедээ өвлүүлдэг номыг хэлнэ. Ургийн бичигт өөрийн овгийн гол гол түүх, өвөг дээдсийн ул мөрийг тодорхой тэмдэглэж үлдээсэн байдаг. 30 жил тутамд нэг удаа засаж сэлбэх ба нэг үеийг нэг дөрвөлжинд багтааж, дараагийн үеийг дараагийн шинэ дөрвөлжинд бичнэ. Ургийн бичигт хүн тус бүрээр тэдний амьдрал болон гэр бүлийн тухай товчхон бичнэ. Үр хойч нь ургийн бичгээр дамжуулан өөрийн үндэс угсаагаа, ах дүүсийн хоорондын хамаарал холбоог мэдэж авах ба удмынхаа сайн үйлийг сэргээж, уламжлах учиртай.

Хүн гэдэг гэр бүлийн нэгэн гишүүн болж төрөөд, тодорхой насанд хүрч гэр бүл болж, шинэ амьдрал зохиодог. Энэ үйл нь давтагдсаар бусад гэр бүлтэй харилцаа үүсгэнэ. Энэ мэт төрөх, хуримлахаар дамжуулан харилцаа тогтоох болсон хүмүүсийг садан төрөл хүмүүс гэж хэлдэг. Солонгосчууд ахан дүүсийн холбоог маш их чухалчилж, баяр наадмаар хоорондоо уулзалдаж, мэнд мэдэлцэн бие биедээ тусалцгаадаг. Ах дүүсийн холбоог эцгийн тал, эхийн тал, эхнэрийн болон нөхрийн талын ах дүүс хэмээн хувааж болно.

http://www.studyinkorea.go.kr/english/niied_e.jsp
Энэ хаягаар орж Солонгос орны тухай ,түүх , мөн газар нутаг , соёл , үнэт зүйл ,боловсрол , бас солонгост суралцах гээд бүхий зүйлийн талаар маш тодорхой , мэдээллийг эх хэл дээрээ уншаарай.Энэ сайт монгол хэлний сонголттой юм билээ.

http://www.cmox.org/forum/search.php?search_author=serdaram
Энэ хаягаар орж Сэрэмдарам багшийн бичлэгүүдийг үзээрэй.Солонгост суралцагч монгол оюутаны холбоо

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s