“Монголын ирээдүй – Дэнгийн эрвээхий”


… Би хичээлийнхээ хажуугаар нэгэн интернет кафе ажилуулдаг байлаа.Орой 10 цагт Сансар уруудан алхаж ажилаараа ороод гардаг байлаа .Өмнөөс эрчтэйхэн алхсан сагсуу бүлэг залуусын хөлд үрэгдчихгүйхэн, хөлчүү бусдынх нь мөрөнд шүргэчихгүйхэн, нааш цааш түлхэлдэх хэлхээстэй согтуу охидын жаргалтай харц онгорхой бүгдийг сонжин хэсүүчлэх агаад, арай ядан энэ бүгдийн хажуугаар явж өнгөрдөг.
Энд ямар хүмүүс байна вэ…???
Дандаа залуучууд тэр дундаа оюутанууд. Ёстой бидний хэлдгээр “Учраа ч мэдэхгүй ” жоохон охид банди нар энэ тэнд хөлчүүрхэн бөөлжих нь бөөлжиж , зарим нэгэн хөл дээрээ тогтож ч чадахгүй байж , нэгэндээ “ амьдралын лекц” уншиж байх шиг .Өрөвдмөөр дэндүү өрөвдмөөр дүр төрх.
Оюутан , угтаа бол “оюунтан ” гэсэн нэрнээс гаралтай үг.Сайхан ч нэрийдэл оноож дээ…бидэнд. Оюутан болсноороо ч ирээдvйн ажил мэргэжил, амьдрах арга замаа олж, тєр нийгэм, аав ээжийнхээ єсгєн хvмvvжvvлж, хvний зэрэгт хvргэснийг хариулах боломж олддог.
Жил бүр оюутнууд ирэх цагаар л гудамж талбайгаар холхих хүн ихэсдэг.
Түүгээр ч барахгүй шөнийн цэнгээний газар, ломбард, цайны газруудын ашиг орлого хүртэл өснө. “Оюунтангууд” сурсан мэдсэнээрээ бус аав ээжийн хөрөнгө мөнгөөр голдуу “цохиж ” сургуулийн бараа хардаг нь нуух зүйл биш.Тийм атал эрийн сайндаа “ оюунтан” болсон юм шиг аашилдаг.Сургуульдаа явах гэж ар гэрийнхнээ хоослоно..Ноос ноолуур, мах сүү, цагаан идээ, тарьж ургуулсан ногоо гээд л шавхаж аваад Нийслэлийн зүг оюу ухаантан болохоор одоцгооно.Сургалтын төлбөр, хувцас хунар бас бус зүйл, за тэгээд шоуны мөнгө гээд л сая гаруй төгрөг өвөртөлж хотын барааг харах…
Төлбөрөө л төлж байвал хамаагүй, хүссэн ангид нь оруулж өгье гэдэг “хуулийг ” чанд мөрдөж буй их дээд сургуулиудын хар гай өнөөдөр бүхний буруутан. Нийслэлд хөдөө орон нутгаас 40 мянга гаруй оюутан нэмэгдэн ирж суралцдаг.Тэдний 14 мянга гаруй нь оюутны байранд амьдарч чаддаг. Харин чадаагүй нэг нь түрээсийн байр хайна.Түрээсийн байр дунджаар сард 90 мянга, хотын зах гэхээр арай хямд 70 мянга байдаг. Ингээд үнэ хөлсийг нь дийлж амьдрах хэцүү болоод л ирнэ.
Аав, ээжийнхээ хуруу хумсаа хуйхлах шахам олсон хэдэн төгрөгийг нь баар, такси, үнэтэй хувцас, чамин гар утсанд л үрчихнэ. “Теди” мэтийн гар утасны дэлгүүрүүдээр та ойрд орсон уу. Хөл гишгэх зайгүй шахам оюутнууд. 100 мянган төгрөгийн утсыг тэд голонгүй, харах ч үгүй. Интернэтэд холбогддог, дуу, зураг татдаг, дижитал аппараттай гээд аль тансаг чаминг л сонирхоно.
Энэ нийгмийн хамгийн их наргиж цэнгэж, хэрэг төвөгийн, мөн архидан согтууралтын гол үүрэг гүйцэтгэгч нь “Оюунтангууд” .Хэдэн баримт дэлгэе.
Саяхан “Оюутны байр-Аюулгүй орчин ” сэдэвт аяны хүрээнд, нийслэлд байдаг бүх оюутны байруудаар явж үзлэг хийхэд.Тэрчлэн оюутны байранд Зочид буудал ажилуулах нь энгийн үзэгдэл болжээ. “1000 оюутны байр” гэхэд буудал, баар ресторан, цайны газар,дэлгүүр ломбард гээд үйлчилгээний бүх салбартай. Бас МУБИС-ийн оюутны 3р байр,ЭМШУИС-ийн оюутны нэгдүгээр байр тус тус зочид буудал ажиллуулдаг байна.
Энэ нь тэдний наргиж цэнгэх хүслийг даган овжин нэгэн бизнес хийж байгаа нь тэр.
Өдөрт гуравхан цагийн дотор гэмтлийн эмнэлэгт 50-60 дуудлага ирдэгийн 40-өөд нь оюутан л байдаг.Архины халуунд тэд юуг л бол юуг хийж байна.Юу сурснаа багшид шалгуулах биш, ямар хэрэг vйлдсэнээ цагдаад байцаагдаж байна. Тэгээд хичээлдээ явахгүй , цагдаа шүүхийн хаалгыг өдөр шөнөжин сахиж, цаашлаад торны цаана сууж байгаа олон аавын үрс байгааг дурьдалгүй өнгөрч боломгүй.
Ерөөс тэдний цаг нөхцөөдөг газар бол баар. Нийгэм оюутнуудад өөрөө ийн “муу” дүн тавьж байна.
Би 2007 МУИС-н хонхны баяр дээр найз дээрээ очлоо.Тэнд ёстой лонхны баяр болж байсан. Төгсөгчид нэгэндээ баяр хүргэж оюутан насныхаа тухай ярих байтал энэ тэндгүй “Гялс ганц юм шаая” гэх үг сонсогдож байсан .Тэгээд
“Ганц юмаа шаах” даа хундагны үг нь МУИС гэдэг шоронгооос салсны төлөө
Зөвхөн охиндоо хүүдээ гэж хурааж олсон эцэг эхийнхээ хэдэн бор төгрөгийг чухам л хэрэгтэй зүйлд зарцуулах гэж өвөртөлж ирсэн оюутнууд хотын гудмаар нэг иймэрхүү хөлчүүхэн алхана.Аав ээж гэх тэр цайлган цагаан, бүр цаашлаад үрсийнхээ өмнө гэмтэн нүгэлтэн болдог улсыг яах нь ийн мэхлэнэ вэ.Тэдний хуруу хумсаа хугалан байж, магад зарим нь амьтан хүнээс сөхрөх шахам гуйж олж өгсөн хэдэн төгрөгөөр юу хийж байгааг харахад өр өвдөнө. Мөнгөний үнэ цэнийг тэд мэдэх ч үгүй, ойлгох ч үгүй. За яадгийм, мөнгөгүй болчихвол ээж, аав руу утсаар ярьчихна. Тэд өгч явуулж л таараа. Би ямар хүний дор оролтой биш. Хүний өмссөнийг өмсч, уусныг ууж, идсэнийг идэж, хэрэглэснийг хэрэглэнэ. Тэд ингээд л асуудлыг шийдчихнэ. Хөөрхий муу аав,ээж нь хүүгээ, охиноо дээд мэргэжилтэй болохоор их хотын тоосонд их л мэрийж, хичээж, ядарч, өлсч цангаж яваа гээд бодчихно. Гэтэл байдал нэг иймэрхүү л байна
Монголын – ирээдүй бус , Монголын – ирээдүйн хог шаар ийн боловсорч байна.
Энэ гэрэлт гудамжинд дэнгийн эрвээхийн мэт амьдарч буй оюутангууд чухамдаа “Харангын дорхионд сөхөө авах ч чадалгүй амирлангуй согтууралд автсан байх”.
Мянга мянган аав ээжийг нь Бурхан өршөөг.
Энэ бүгдээс үзэхэд ухамсар, боловсрол 2 ангид оршиж байна. Хэдий боловсрол нимгэн ч хvнлэг, нийгэмлэг хvн алийг тэр гэх вэ.
Өнөөгийн монголын нийгэм боловсрол гэхээсээ илүү үр хойч болсон залуучууддаа ухамсарт төлөвшүүлмээр байна.
Оюутан залуус эртний сайхан ёс эзаншилаа өвлөж ухамсарт хүнлэг хүн болцгоое.
Бүгдээрээ дор бүрнээ хичээцгээе . Бид л өөрсдөө л эх орон сайхан амьдрал хүнлэг аюулгүй нийгмийг цогцлоон бүрдүүлнэ. Түүнээс биш сургууль , оюутны байгууллага нь цагдаа анхаарахгүй байна гэж бусадруу чихэн , тэднэээр хүчээр арга хэмжээ авахуулж байж дээрх байдлаас гарахгүй.

Ухамсарт хүн болцгоое.

4 thoughts on ““Монголын ирээдүй – Дэнгийн эрвээхий”

  1. Сайнуу? Энэ үнэхээр үнэн үг шүү. Гадуур нэг салхилая гэхээр бүлэг хүмүүст зодуулчих гээд л… Ядаж л хогоо хогийн саванд хийдэг болчуул ч…

    Лхагваа надаас чи юникод конвертор аваарай. Чиний үсэгнүүд чинь зөрчихсөн байна. Нэг хэвийн үсгээр бичвэл дээр байхаа.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s