Отгочулуутай ярилцсан семинар


2008-11-05 өдөр буюу 11 дүгээр 7 хоногийн семинар дээр ХАС банкны Судалгааны Албаны дарга Ч.Отгочулуу ах ирж ярилцлага хийлээ.Энэ семинар дээр манай семинарыхан бүгд дээр бас MYCLUB-н оюутанууд суусан харагдсан.Тэрбээр бидэнтэй “Европийн үнэт зүйл” сэдвээр ярилцсан.Жаахан сандарж байсан (Урьд ингэж хичээл зааж байгаагүй гэсэн).Эхлэхдээ их хөгжилтэй.Би танай багш Сэрдарамтай их дотно харьцаатай гэж их л эмэгтэйлгээр бүрэгхэн хэлсэн.Энэ нь бидэнд жаахан инээд бэлэглэсэн , Отгочулуу ах хэл халтираад хэлчих вүү? эсвэл бидний анхаарлыг татах нэг арга байсан уу бүү мэд.Ямартаа ч оюутанууд бүгд анхаарлаа хандуулж маш анхааралтай сонсож , нилээд илэн далангүй ярилцаж байсан.Ингээд Отгочулуу ахын ярьсныг өөрийнхөө ойлгосноор сийрүүлье.

Соёл иргэншлийн 2 үзэл баримтлал байна.Нэг нь олон жижиг соёлууд нийлж дэлхий нийтийн соёл (глобалчилал) ийг vvсгэн дайн тулаангvй, элдэв зєрчилгvй амар сайхандаа жаргаж дэлхйин түүхийн тєгсгєл ирж байна гэсэн үзэл. Нөгөө нь түүх одоо эхлэж байна одоо соёл иргэншлүүдийн мөргөлдөөн болно гэсэн үзэл юм. Мөн Хятадууд барууныхны эсрэг сєргєлдсєн бодлого явуулна, Хятадууд Ветнам руу дайрч маргаантай байгаа арлуудыг хvчээр булааж авна, Америкууд мэдээж эсэргvvцнэ, хэрэв дайн гарч Хятадууд ялж эхлэхийн бол Япон хvчээр шахуу дагаар орж улмаар Америкийн Номхон далайн эргийн хотууд руу довтлоно, Хятадууд Монголыг єєрийн “нєлєєний бvс” гэж зарлана, Оросууд Хятадуудаас болгоомжилж Сибирь дэхь цэргийн ангиудаа хvч нэмэгдvvлнэ, үүнд нь Сибирьт суурьшсан олон зуун мянган Хятад иргэд саад хийж улмаар vймээн vvснэ, Хятад улс иргэдээ хамгаалах нэрийдлээр цэрэг оруулж дайн дэгдэнэ. Энэ vеэр лалын орнууд израелийн болон барууны орнуудын эсрэг дайн дэгдээнэ. Хууль ёс, энх тайваны тєлєєх гэрээ хэлэлцээр, дипломат бодлого учир утгаа алдана гэсэн олон таамаглал дэвшүүлжээ.

АНУ-н ерөнхийлөгч Буш Монгол айлчилсан нь цаана их утга учиртай гэнэ. АНУ угийн Оростой харилцаа муутай, хятадтай ч бас, тэгэхээр энэ 2 улсыг хянах, АНУ – ын нөлөөгөө Монголд тогтоох сонирхол байдаг.Европийн үнэт зүйл нь банк санхүүгийн байгууллага, олон улсын байгууллага ордог.Бүх шашин (Ислам , Будда , Католик …)Азиас гаралтай, харин бүх үзэл баримтлал (Нацист , фашист, маркисизм…) Европоос гаралтай байдаг. Европ бол дэлхийн худалдаа банк санхүүг атгасан байдаг.Өөрөө банкинд ажилладаг, эдийн засагч хүн учираас банкны үйл ажиллагааны талаар их ярилцсан . Манай семинарт манай сургуулийн бүхий л мэргэжлийн оюутнууд байсан. Санхүү менежментийн ангийн оюутануудад энэ семинар их өгөөжтэй байсан байх.Миний хувьд санхүүгээр сурдаггүй учир , банк санхүүгийн талаар маруухан ойлголттой байдаг байсан Отгочулуу ахын ярианаас ихээхэн ойлголт авсан.

Банкууд хоорондоо их өндөр итгэлцэл дээр оршдог.Энэ Арилжааны банкууд төв банк нь дээр тодорхой хэмжээний нөөцийг байршуулдаг.Өөртөө бас нөөцийг байршуулж байдаг бөгөөд энийг нь төв банкнаас шалгадаг.Яг шалгахад бусад банкнаасаа мөнгө зээлээд байршуулдаг.Их хэмжээний мөнгө хэрэг болоход бусад банктай харилцдаг.Монголын банкууд өнөөдөр маш их ашигтай ажиллаж байгаа.Гадаадынхан хараад гайхаж байна.ХААН банк хамгийн өндөр ашигтай ажиллаж байгаа.ХААН банкны ашигийн үзүүлэлт 57% тай , ХАС банк нь 20 хэдэн хувьтай байдаг.Мөн инфляци , зээлийн үйлчилгээний , мөнгөний ханшны талаар ярьсан.Эцст нь өөрийнхөө үеийн оюутануудын талаар ярьсан.Тэр үеийн оюутнууд их ядуу байсан.Чөлөөт цагаа өнгөрөөх газар бага байдаг байсан, их юм хийдэг их мэрийдэг байсан. Харин одоо оюутанууд цагаа өнгөрөөх газар ч их болж , юм сурахаасаа шоу цэнгээн нь ихэссэн байна.ХАС банкны өөрийнхөө хариуцдаг албанд монгол хүн ажилд авах гээд чадахгүй байгаа гэсэн.Үнэндээ сурсан мэдсэн нь бага байна гэсэн.Монголын оюутануудаа сайн мэргэжилтэн болохын тулд мэрийцгээе.

Асуулт хариулт

Би гадуур яриад, цуураад нийтлээд байгаа “Монголын 4 том банк дампуурах гэж байна” гэсэн мэдээлэл хэр үнэн бодитой болохыг асуухад:

Энэ худлаа цуурхал тийм юм байхгүй гэсэн..Зүгээр Төв банкны ерөнхийлөгч асан Чулуунбат гуай Ротерс агентлагт өгсөн ярилцлага жаахан ташаа ойлголт орсон байна төрүүлсэн.Дараа нь одоогийн ерөнхийлөгч няцаасан ярилцлага өгсөн гэж хариулсан.

Гэхдээ гадуур цуураад л вэбүүд дээр нийтлээд л байдаг.Алинд итгэхээ сайн мэдэхгүй байна.Бүхнийг цаг хугацаа харуулна биз.Цуурхал гэдэг миний бодлоор банкинд ямар аймаар үр дагаварыг авчирж болшошгүйг төсөөллөө.Аймаар юмаа.Цуурхал худлаа байсан ч айхгүй ч гэсэн аягүй гэгчээр хүмүүс банкин дахь мөнгөө бүгдийн татаж эхлэвэл банк хэцүүдэж , яваандаа бүр жинхэнэ утгаараа дампуурч магадгүй л юм.Манай монголын нийгэм ямар билээ?Баахан Хадгаламж зээлийн хоршооны дампуурал энэ тэр гээд л хүмүүс бүгд л болгоомжилох сэтгэлтэй байгаа.

4 thoughts on “Отгочулуутай ярилцсан семинар

  1. hehehe. Bi ch gesen Otgochuluu-giin ter emegteileg helsen baidlyig tosoolj baina. Tsaadah chin bichih ni yarihaasaa ilyy hurts daichin baidag yum. Bid nar 6 jil biye biyenee haraagyi meddeg baisan. 2 jiliin omnoos offline uulzaldaj TsahimUrtuu holboo-g baiguulan hariltsaa “dotno”-soj irsen baihaa hehehe.
    Tiimees ch bi naiz naraaraa oit sourving hiigeed baigaam. Hamgiin gol ni ta nar ilyy ih orgon hyreetei setgeerei gej l….

  2. Монголын томоохон банкууд дампуурах нь юу л бол. Ялангуяа олон харилцагчидтай банкны хувьд хамгийн эрдэл багатай байдаг. Жишээлбэл XacBank олон харилцагчтай, үйл ажиллагаа нь хамгийн ил тод, бичил зээлээр дагнан ажилладаг тул Монголын банкууд дотроо дампуурах магадлал хамгийн багатай. Гадаадын аудитаас хийсэн шалгалтаар Монголдоо л хамгийн тогтвортой гэж үнэлэгдсэн. ХААН банк ч гэсэн олон харилцагчтай тул үйл ажиллагаа нь тогтвортой шүү дээ. Хадгаламж ч гэсэн нилээд гайгүй болоод байгаа. Тэгэхдээ миний хувьд бүх зүйл нь ил тод байдаг болохоор ХасБанкыг сонгодог. Хүсвэл вэбээс нь бүх тайлан хийгээд мэдээллийг нь үзэх боломжтой.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s