Солонгосын зовлонт олон ангит киноны талаар


  • СОЛОНГОСЫН ЗОВЛОНТ КИНОНЫ ТАЛААР

    Манай телевизүүд Солонгос киног арай л их гаргах юм. Бодвол бага үнээр, эсвэл Солонгосчуудсоёлоо түгээхийн тулд үнэгүй өгдөг юм болов уу. Бүх сувгаар Солонгосын олон ангит, зовлонтой кино гарна.

    Өшөө авна, өшөө авна, өшөө авна. Нэг нэгээ давж хорлох гэж хүнээс гарахгүй муухай санаа гаргана. Нийгмийн давхарга баян, хоосоноор нь ялгах, Үзэн ядалт, Өшөөрхөг сэтгэлгээ, Хар санаа бол арай дэндүү. Олон охид, эхнэрүүд, залуус, ээж, эмээ, хадам ээжүүд үзэж байна.
    Киног өөрсдийнхөө амьдрал дээр тавьж бодож үзээд нэгийгээ үзэн ядаж, хар санаалаад л…
    – Даруухан охинтой гэрлэсэн чинь Солонгос кино үзсээр байгаад шулам болчихсон гэж ярих нь ч байна. Солонгосын зовлонт, хар энергитэй киног өөрсдийн амьдралдаа буулгаж хэрүүл шуугиан болох нь ч байна. Үргэлжлүүлэн унших

Windows 8 үйлдлийн системийг хатуу дискнээс суулгах


Танд DVD, USB диск, эсвэл Dиск унших төхөөрөмж тань ажиллахгүй байвал Windows 8 үйлдлийн системээ хатуу дискээсээ дахин суулгаж болох юм.

Жн: Windows 8 үйлдлийн системийн install бүхий ISO файлаа D:\windows 8 folder-т extract хийе.

1.  Компьютерээ Shift товч дараад Restart хийнэ, эсвэл асахаас өмнө F8 товч дарна.

2. Troubleshoot дарна.

3.  Advanced options руу орно.

  4.  Command Promt оо ажилуулна.

5. Command Promt-ийг ажилд бэлдэж байна.

 6.  Account-аараа нууц үгээ хийж нэвтрэнэ.

7.  Command promt ажилуулаад Windows 8 үйлдлийн систем задалсан folder луугаа ороод Sources folder луу орно.  Setup ийг ажилуулна.

Манай жишээнд D:\windows 8 директорд Windows 8 install ийг задалсан билээ.

  • >D:
  • >cd windows 8
  • >cd sources
  • >setup
8.  Ингээд суулгац эхэллээ. Танд амжилт хүсье.

3×3 рубик шоо эвүүлэх


Зарим сонирхож байгаа хүмүүст хэрэг болж магад гээд интернетэд Монгол агуулга нэмэгдэхэд өчүүхэн төдий хувь нэмрээ оруулах гээд өчүүхэн зүйл бэлдлээ.

Унших & Татаж авах: Rubik’s Cube 3×3 Solution Guide-General LG

Монголчуудын оюун санааны дүр төрх


(Товч түүхэн тойм хийгээд 1990-2013 он)
2013 оны арванхоёрдугаар сарын 09-нд Ардчилсан нам ба УТБА-иас хамтран  зохион байгуулсан “Ардчиллын төлөв байдал, чиг  хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал дээр Философийн ухааны доктор Б.Батчулууны тавьсан илтгэл.
 
Удиртгалд
Надад энэ сэдвээр өгүүлэл, нийтлэл бичих, ямар нэг хэмжээгээр бодож эргэцүүлэх шалтаг, шалтгаан болсон зүйл бол улстөрчид болоод тэдний гаргаж буй аяг ааш, зан төлөв, төрх байдал болно. Гээд би энд хоёр зүйлийг шулуухан хэлэх ёстой. Нэгд, сэдэв маш сонирхолтой. Энэ сэдвийг социологи, психологи, улс төр судлалын үүднээс авч үзэхээсээ илүүтэй нийгэм-улс төрийн философийн өнцгөөс харж судалбал бүр ч сонин юм шиг санагдсан. Хоёрт, ийм сонирхол татахуйц сэдэв атлаа яагаад ч юм харьцангуй бага судлагдсан учраас ашиглачих ном зохиол бараг үгүй. Тэр тусмаа ардчилал үүссэнээс хойших монголчуудын оюун санаанд хийсэн анализ, дүн шинжилгээ бараг үгүй.Надад олдсоноор энэ сэдвийг сонирхож буй хүнд хэрэг болох философийн суурь бүтээлийн тоонд Герман-Америкийн философич Э.Фроммын “Эрх чөлөөнөөс дайжихуй”, Оросын дүрвэгч, философич Н.А.Бердяевын евро-ази сэтгэлгээний тухай “Евро-Азийхан; Евро-Азичуудын утопи стэйтизм” өгүүллүүд орно. Энд миний олж уншаагүй олон сайн зохиол бий нь мэдээж.

Энэ хоёр сэтгэгчийн гаргаж байсан санаа болон өөрийн ажиглалт дээр тулгуурлан авч үзвэл монголчуудын менталитет (одоохондоо, энэ ойлголтыг өгүүлбэрийн контекстээс хамааруулан “сэтгэлгээ”, “зан төлөв” гэсэн үгээр илэрхийлээд явж байя) Үргэлжлүүлэн унших

Windows 8 дээр hotspot үүсгэх


Windows 7 үйлдлийн системд Manage Wirelass  гэж цэс байдаг. Windows 8 дээр Manage Wirelass цэс байхгүй болсон болохоор, Ethernet-ээр авч буй интернетээрээ AdHoc холболт үүсгэх хэрэгцээ ялангуяа ухаалаг утастай хүмүүст их байдаг. Windows 8 дээр command promt дээр хэдэн мөр бичээд үүсгэж болох боловч тэр болгон хүн үүсгэх хүндрэлтэй.

Доорхи 2 програм энгийн дажгүй санагдав.

  1. http://www.connectify.me/
  2. http://virtualrouterplus.com/

дээрхи 2 сайтаас tool татаж аваад хэрэглээрэй.

Image

VirtualRouterPlusScreenshot


“САЙН ТӨСӨЛ-АМЖИЛТЫН ГАРАА” ТӨСЛИЙН УДИРДЛАГЫН АНХДУГААР ЧУУЛГАН 2013 ОНЫ 5 ДУГААР САРЫН 21-НД ТӨРИЙН ОРДОНД БОЛНО.

Төслийн Удирдлага Хөгжлийн Хүрээлэн