Posted in Хичээл, Unix | Leave a Comment »
Энд дарж үзээ /Өөр арга алга анхнаасаа яах гэж WP дээр блог нээвээ/
Posted in Хичээл, Unix | Leave a Comment »
Амьдрал хайр дээр тогтдог
Н.Дуучин Төмөрхуяг , Шүлэг Ш.Дулмаа
Ээжийн цайлган цагаан сэтгэл
Энхрий уяхан бүүвэйн дуу
Эрдмийн харгуйд өргөсөн цацал
Эмзэгхэн хайрыг нь мэдэрсэн зүрх
Амьдрал хайр дээр тогтдог гэж
Алаг хан хорвоо хэлээд байх юм аа
Хүслийн тэнгэр алдрайхан ханиа
Хүний орчлонд хайрлан жаргааж
Бүхнээс онцлон уярч суугаа
Бүсгүй хүний энхрийхэн зүрх
Амьдрал хайр дээр тогтдог гэж
Алаг хан хорвоо хэлээд байх юм аа
Тэнүүн байгалийн энгүй уудамдаа
Тэнгэрийн солонго харан баясаж
Барьж чадаагүй ч биширч явсан
Балчирхан насны минь ариун дуртгал
Амьдрал хайр дээр тогтдог гэж
Алагхан хорвоо хэлээд байх юм аа
Хөх тэнгэрээ нар сартай нь
Хөхөмдөг талаа навч цэцэгтэй нь
Хөвч хангайгаа ан гөрөөстэй нь
Хүсэл хайраар дээдлэх зүрх
Амьдрал хайр дээр тогтдог гэж
Алаг хан хорвоо хэлээд байх юм аа
Posted in Миний паян, Урлаг, мэдрэмж, Чөлөөт булан | Tagged Амьдрал хайр дээр тогтдог, Хулангоо, хайр, хань | 1 сэтгэгдэл »
Та нар намайг ойлгохгүй
Талын бор оготныг ойлгохгүй
Тасын суудалтай уулст очихгүй
Танхай зэрлэг салхи үнэрлэхгүй
Та нар намайг ойлгохгүй
………………….. энэ мөр надад тохирохгүй тул арилгав.
Талын жаврын хайрахыг мэдэхгүй
Өлөн үнэгний шогшрохыг мэдэхгүй
Өдөт жигүүртэн ганисрахыг мэдэхгүй
Та нар намайг ойлгохгүй
Тарвага, зурамны хошгирохыг ойлгохгүй
Тасын бөөрөхийг тэнгэрт мэдэхгүй
Тавхай нь зулай шиг хавтгайг мэдэхгүй
Тангаралдан ноцолдох хуланг мэдэхгүй
Таарын толгой мэрэх зээрийг мэдэхгүй
Та нар намайг ойлгохгүй
Талын чоно гуранхайг мэдэхгүй
Тарваганы нүх бүүрэгтэйг мэдэхгүй.
Дархан хотын яруу найрагч Гурван Хулд овогт Ланзадын Мөнхтбаатар
Posted in Миний паян, Урлаг, мэдрэмж, Чөлөөт булан, Өнөөгийн нийгэм | Leave a Comment »
ERD commander – Emergency Repair– Тусгай засварлагч диск
Тусгайлан boot-тэйгээр бичигдсэн диск юм. Windows үйлдлийн системийн мэдээлэл болон үндсэн гол тохиргоог агуулсан байдаг.Энэ диск нь NTFS файл системийн зохиомжтой ба үүнийг хэрэглэж system restore болон, windows-н регистерээр дамжин засварлах, өгөгдөлөө нөөцлөх боломжтой.Мөн хэрэглэгчийн нууц үгийг өөрчилж болно.Та нууц үгээ мартсан тохиолдолд ERD commander ашиглан нууц үгээ өөрчилж болох юм.Өөрөөр хэлбэл шууд CD/DVD-ээс ажилладаг бага хэмжээний Windows system юмаа.
ERD-н талаар илүү дэлгэрэнгүй уншихаар бол http://wp.me/pkLQy-iq , http://wp.me/pkLQy-4l эндээс үзнэ үү.
Windows 7 нууц үгээ мартсан тохиолдолд та доорхи бичлэгийн дагуу нууц үг шинэчилж болох юм.
Татах: Win7 x64 Part 1 http://www.mediafire.com/?ww56dt7zdfpp8xc
Part 2 http://www.mediafire.com/?brodkh869z5frun
Win7 x86 Part 1 http://www.mediafire.com/?mlllj2bfy4b2id0
Part 2 http://www.mediafire.com/?eu4jlth1y86pymm
Posted in Програм хангамж, IT Security, Windows | 5 Сэтгэгдэл »
Танд бусдаас нуух хэрэгтэй, эсвэл албан газрын нууц мэдээлэл байдаг бол танд энэ програмыг ашиглахыг зөвлөж байна.Энэхүү програм нь чөлөөт нээлттэй эхийн програм бөгөөд танаас ямар нэгэн licence шаардахгүй гэсэн үг.
Ажиллах зарчим нь: Таны дискнээс таны зааж өгсөн тодорхой хэмжээний зайг таны өгсөн пасспортоор encryption технологи ашиглан шифрлэнэ. Шифрлэсний дараа тухайн зааж өгсөн хэмжээтэй encryption хийсэн файл үүснэ. Та түүнийгээ truecrypt програмынхаа тусламжтайгаар пасспортоо хийж нээж үзэх болно. Continue Reading »
Posted in Програм хангамж, IT Security | 2 Сэтгэгдэл »
Posted in Програм хангамж | Leave a Comment »









